ДУЛААН ТЕХНИК-2023 Олимпиадын шагнал гардуулалт
battumur

  Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбараас зохион байгуулдаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын инженерийн ангиудад судалдаг Дулаан техник, термодинамик, Дулааны хүчний төхөөрөмж, Дулаан тархалтын онол, Техникийн термодинамик хичээлүүдийн хүрээнд оюутнуудын судалсан онолын мэдлэг, чадварыг сорьдог “ДУЛААН ТЕХНИК” олимпиад уламжлал ёсоор 11 дэх жилдээ амжилттай явагдаж өнгөрлөө.

  Олимпиад зохион байгуулах комисст Дулааны инженерийн салбарын эрхлэгч, доктор А.Түмэнбаяр, ахлах багш, доктор Д.Чимэдсүрэн, ахлах багш, доктор Б.Баттөр, багш Д.Анударь, дадлагажигч багш Х.Бөртжин нар ажиллав.   

   Тус олимпиадад оролцсон нийт 60 гаруй оюутан оролцсоноос өөрийн мэдлэг, чадвараар шалгарч бусдыгаа манлайлан эхний 10 байранд орсон оюутнуудад Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Дулааны инженерийн салбарын эрхлэгч А.Түмэнбаяр нар шагналыг гардуулж, баяр хүргэв.

Оюутны овог нэр

Оюутны код

Сургууль, анги

Байр

 
 

1

Н.Жамъянгарав

B211030169

ЭХС-ДЦС 2+2 -2

I

 

2

Ч.Даваадорж

B211020001

ЭХС-СЭХ-3

II

 

3

Д.Нарангэрэл

B211050102

ЭХС-ЦС-3

II

 

4

Б.Анхтүвшин

B222120035

ЭХС-ДЦСИ-2

III

 

5

Ц.Батжаргал

B222170004

ЭХС-ХТКС-2

III

 

6

Д.Баясгалан

B211050104

ЭХС-ЦС-3

Тусгай

 

7

Ц.Номин-Ундрах

B211030191

Дархан ДЦСИ-2

Тусгай

 

8

Б.Мөнхшүр

B201020048

ЭХС-СЭХ-3

Тусгай

 

9

А.Ариунаа

B222140019

ЭХС-ДПА-2

Тусгай

 

10

З.Тэмүүлэн

B211030134

Дархан ДЦСИ-2

Тусгай

 

 

     

   Олимпиадад амжилттай оролцсон бүх оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн, хаврын улирлын шалгалтдаа амжилт гаргахыг ерөөе.

Зохион байгуулах комисс

ЭХСийн захиргаа,

Дулааны инженерийн салбар