Цахилгаан системийн горим, удирдлага

“Цахилгаан системийн горим, удирдлагын судалгаа”

профессорын багийн товч танилцуулга

Профессорын багийн нэр: Цахилгаан системийн горим, удирдлага

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Төвийн захирал: Дарь Содномдорж

Үүсгэн байгуулсан өдөр: 1997 оны 04 сарын 10

ШУТИС-ийн ректорын тушаал: 2015 оны 08 сарын 24-ний өдрийн А/146 тоот тушаал

 

Багийн зорилго:

Тус баг нь цахилгаан системийн мэргэжлийн бакалавр, магистр, доктор (Ph.D) оюутнуудын сургалт, судалгааны ажил гүйцэтгэх, эрдэм шинжилгээний төсөл, гэрээт болон захиалгат эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой.

Багийн судалгааны чиглэл:

Цахилгаан систем, цахилгаан шугам сүлжээний хэвийн горим, шилжилтийн горим, системийн статик ба динамик тогтворжилт, цахилгаан эрчим хүчний хэмнэлт, цахилгаан шугам сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа, түүнийг бууруулах арга хэмжээний төлөвлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, цахилгаан эрчим хүчний объектүүдийн техникийн зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

Судалгааны багийн гадаад хамтын ажиллагаа:

Судалгааны баг нь ОХУ-ын Уралын холбооны их сургууль, Новосибирскийн техникийн их сургууль, Красноярскийн техникийн их сургууль, Томскийн политехникийн их сургууль, БНСУ-ын Улсаны их сургууль, БНХАУ-ын Харбины шинжлэх ухаан технологийн их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажилладаг.