“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Клубын зорилго:
Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр суралцдаг оюутнууд болон уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжин ажиллах, гишүүдийн хувь хүний хөгжилд анхааран хөгжүүлэх зорилготой.
Үйл ажиллагааны чиглэл:
- Олон нийтэд сэргээгдэх эрчим хүч, түүний ашиглалтын онцлог давуу талыг сурталчилан таниулах.
- Байгальд ээлтэй техник технологийн судалгаа явуулах, хурал семинар зохион байгуулах.
- Сэргээгдэх эрчим хүчний чадварлаг, оюунлаг, төлөвшсөн, хамт олонч, шилдэг инженерүүдийг төрүүлэн гаргах тэдгээрийн хооронд харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжин ажиллах.
Бүтэц, зохион байгуулалт:
“Сэргээгдэх эрчим хүч” клуб нь удирдах зөвлөлийн 9 гишүүн болон идэвхтэн гишүүдээс бүрддэг.
“Сэргээгдэх Эрчим Хүч” клубын хамт олон
- Клубын тэргүүн: Б.Билгүүн
- Нарийн бичгийн дарга: М.Энхжин
- Олон нийттэй харилцах албаны менежер: О.Давааням
- Эрдэм шинжилгээ технологийн албаны менежер: П.Рэнцэнтодгом
- Урлаг спорт, соёл хүмүүжлийн албаны менежер: У.Уянга
Клубын гишүүнчлэл:
Клубын гишүүд нь ЭХС-ийн СЭХ мэргэжлийн бакалавр, магистр, доктор оюутнууд, төгсөгчид, болон залуу мэргэжилтнүүд байдаг бөгөөд мөн МУИС, Хүрээ МХТДСургууль, MIU дээд сургуулиудын сэргээгдэх эрчим хүчний ангийн оюутнууд манай клубд бүртгэлтэй байдаг ба одоогийн байдлаар 150 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубын зохион байгуулдаг арга хэмжээнүүд:
- Клубын нэрэмжит танилцах аялал
- “Оюунлаг оюутан” цуврал лекц
- Танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом
- Эрдэм шижилгээний хурал
- Урлаг спортын арга хэмжээнүүд
- Сайн үйлсийн аян гэм мэт олон арга хэмжээг зохион байгуулдаг болно.
Холбоо барих:
Хаяг: ШУТИС Хичээлийн II байр 413 тоот
Е–майл: reclub.pes@gmail.com
Facebook хаяг: www.facebook.com/СЭХ КЛУБ
Зөвлөх багш: О.Батжаргал -99714024
Тэргүүн: Б. Билгүүн-88770306, 94491260