Эрчим хүчний хэмнэлтийн судалгааны төв

Эрчим хүчний хэмнэлтийн судалгааны

төвийн товч танилцуулга

Төвийн нэр: Эрчим хүчний хэмнэлтийн судалгааны төв

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Төвийн захирал: Дарь Содномдорж

Үүсгэн байгуулсан өдөр: 1997 оны 04 сарын 10

ШУТИС-ийн ректорын тушаал: 2015 оны 07 сарын 07-ны өдрийн А/162 тоот тушаал

 

Нэг. Төвийн зорилго:

          Зах зээлийн нөхцөлд эрчим хүчний салбарыг хувьчлахтай холбогдуулан эрчим хүчний үнэ, өртөг нэмэгдэж буй өнөө үед эрчим хүчний үйлдвэрлэл, хувиргалт, дамжуулалт, хувиарлалт ба хэрэглээний бүхий л шат дамжлагуудад түүнийг хэмнэх арга замыг боловсруулах, дэвшилттэй шинэ техник технологи боловсруулах, нэвтрүүлэхэд тус төвийн зорилго оршино.

 

Хоёр. Төвийн судалгааны чиглэл:

Эрчим хүчний хэмнэлтийн талаар дараах чиглэлүүдээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байна.

  1. Цахилгаан  эрчим  хүчний  хэмнэлтийн  талаар  төсөл   боловсруулж хэрэгжүүлэх
  2. ЦШС-ний эрчмийн алдагдлын судалгаа, түүнийг тодорхойлох программ боловсруулах
  3. Эрчмийн алдагдлыг бууруулах арга хэмжээг боловсруулах, төлөвлөж хэрэгжүүлэх
  4. 35 кВ-оос дээшхи хүчдэлтэй ЦШС-ний горимын судалгаа
  5. 6-10кВ-ын хуваарилах ЦШС-ний горим, эрчмийн алдагдлын судалгаа
  6. 0.4кВ-ын хуваарилах сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа
  7. Цахилгаан  станцуудын  цахилгаан  эрчим  хүчний  өөрийн  өртгийг тодорхойлох
  8. Цахилгаан  станцын дотоод хэрэгцээний  цахилгаан эрчим  хүчний судалгаа, түүнийг багасгах арга зам
  9. Үйлдвэр, албан байгууллага, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй зарцуулах судалгаа
  10. Үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний   өөрийн өртгийн цахилгаан эрчим хүчний хэсгийг багасгах арга зам
  11. Цахилгаан эрчим хүчний дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа
  12. Цахилгаан эрчим хүчийг бага хэрэглэдэг цахилгаан тоног төхөөрөмжийг зохион бүтээх, нэвтрүүлэх
  13. Цахилгаан   эрчим   хүчний   объектуудын   техникийн   зураг   төсөл боловсруулах
  14. Хөдөө орон нутгийг (аймаг, сум, багийг) цахилгаанжуулах техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
  15. Цахилгаан эрчим хүчний чанарын судалгаа
  16. Эрчим хүч хэмнэлтийн хууль, бодлого боловсруулах
  17. Бага оврын эрчим хүчний эх үүсвэрийг боловсруулах, нэвтрүүлэх
  18. Цахилгаан эрчим хүчний чиглэлээр онолын суурь судалгаа явуулах

Гурав. Төвд явагдах сургалт:

         Тус төв нь цахилгаан систем, шугам сүлжээ ба цахилгаан станцын мэргэжлийн магистр, докторын сургалтыг нэгдсэн журмын дагуу элсэлтэнд хамруулан тусгай төлөвлөгөөний дагуу явуулна. Мөн үйлдвэр, байгууллагын цахилгааны мэргэжлийн мэргэшсэн ба зөвлөх инженерүүдийн сургалт, цахилгааны инженерүүдийн давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх курс зохион байгуулна.