Түүхэн товчоон

ТҮҮХЭН ТОВЧООН

1960 он: БНМАУ-ын Сайд нарын зөвлөл. НТХ-ны тогтоолоор МУИС-д цахилгааны инженерийн ангийг 1960-1961 оны хичээлийн жилээс нээж, элсэлтийг 40 хүнээр авсанаар цахилгааны мэргэжилтэн бэлтгэх эх суурь тавигдсан.

1961 он: МУИС-ийн Инженерийн факультетэд Инженерийн тэнхим байгуулагдсан.

1962 он: МУИС-ийн Политехникийн факультетэд Энергетикийн тэнхим болсон.

1964 он: МУИС-ийн Политехникийн факультетэд Цахилгаан инженерийн тэнхим болсон.

1965 он: Анхны 11 “Цахилгааны инженер”-ийг бэлтгэн төгсгөв.

1969 он: Инженерийн цахилгаан техникийн тэнхим. Үйлдвэр, хотын цахилгаан хангамжийн мэргэжлээр элсэлт авсан.

1984 он: Цахилгаан хангамжийн тэнхим байгуулагдав.

1989 он: Цахилгаан системийн тэнхим байгуулагдав.

1990 он: Цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээ ба систем гэсэн хоёр мэргэжлээр элсэлт авсан.

2001 он: ШУТИС байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт явагдаж, профессорын шинэ системд шилжсэнтэй уялдан дараах профессорын багууд байгуулагдав.

  • Цахилгаан систем, горим удирдлагын профессорын баг
  • Цахилгаан системийн загварчлалын профессорын баг
  • Цахилгаан дамжуулалт, хуваарилалтын профессорын баг
  • Өндөр хүчдлийн техникийн профессорын баг

2003 он: Эрчим хүчний менежментийн профессорын баг байгуулагдав.

2007 он: Бүтцийн өөрчлөлт явагдсанаар 2 профессорын баг болон нэгдэв.

  • Цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын профессорын баг
  • Цахилгаан хангамж, өндөр хүчдлийн профессорын баг

2014 оны 09-р сарын 01-нээс ШУТИС-д явагдсан бүтэц зохион байгуулалттай уялдуулан дээрх профессорын багууд нэгдэн “ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР” болон өргөжиж үйл ажиллагаа явуулсаар байна.