ШУТИС-ийн 65 жилийн ойг тохиолдуулан MMS Group Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зорилгоор тус сургуулийн Эрчим хүчний сургуулийн сургалтын баазыг сайжруулж, ахисан түвшиний судалгааг хөгжүүлэх зорилгоор “Сэргээгдэх эрчим хүчний судалгааны цогц лаборатори”-ийг тохижуулж өгсөн бөгөөд уг судалгааны лабораторийн нээлт 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Т-байранд боллоо.
Лабораторийн нээлтийн ёслолын ажиллагаанд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намнан, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ болон MMS группын гүйцэтгэх захирал Б.Гантүлхүүр, ММS группын төслийн удирдлагын газрын захирал Ч.Батбаатар, Динамик Тауэр компаний захирал Ч.Эрдэнэтунгалаг, Мон хатан хаус компаний ерөнхий захирал Батбаатар, дэд захирал Ж.Энхтүвшин, Зенит солар ХХК-ны захирал Э.Өлзийхутаг, Юрика ХХК компаний төслийн координатор Энэрэлбуян нар болон албаны бусад хүмүүс оролцов.
Уг судалгааны лабораторийн ерөнхий гүйцэтгэгчээр ММS групп ажилласан бөгөөд нийт 210 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий уг судалгааны лаборатори нь Монгол орны эрчим хүчний салбарт, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэй инженер бэлтгэн гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан MMS Group-ийн хамт олон, хамтран ажилласан ДИНАМИК ТАУЭР ХХК, ЗЕНИТ СОЛАР ХХК, МОН ХАТАН ХАУС, ЮРИКА ХХК компаний хамт олонд талархал гардуулсан бөгөөд ЭХС-ийн сэргээгдэх эрчим хүчний магистрт суралцаж байгаа, энэхүү судалгааны лабораторийн бүтээн байгуулалт, угсралт суурьлуултанд ажилласан, лабораторийг хурдан хугацаанд хүлээлгэн өгөхөд хичээнгүйлэн ажилласан MMS Engineering компаний Худалдааны ахлах инженер Б.Ариунболд, MMS Engineering компаний сэргээгдэх эрчим хүчний инженер М.Рэгзийбүү нарт ЭХС-ийн магистрийн төлбөрийн 50%-ийн тэтгэлэг гардууллаа.
Энэхүү судалгааны лаборатори нь 1 кВт-ын чадалтай бие даасан салхин систем, 4кВт-ын чадалтай сүлжээтэй зэрэгцээ ажиллах нарны цахилгаан систем, цэнэг хуримтлууртай сүлжээтэй зэрэгцээ ажиллах 8 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр бүхий хосолмол систем, 5 өөр өнцөг бүхий бие даасан нарны цахилгаан үүсгүүр, 1.2 кВт-ын 2 тэнхлэгт нарны цахилгаан үүсгүүр, цомцог гэр, түүнийг халаах, нарны вакуум коллектороос бүтсэн. Цомцог гэрийг агаарын дулааны насос, нарны вакум коллектор, цахилгаан шалны халаалтыг ашиглан дулаацуулгыг хангах бөгөөд агаарын дулааны насосыг хэрэглэх энгийн горимтой. Зуны халуунд агаарыг хөргөх, өвлийн хүйтэнд халуун агаараар үлээх зориулалттай.
Сэргээгдэх эрчим хүчний судалгааны лаборатори байгуулагдсанаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын ашиглах лабораторийн материаллаг бааз хөгжиж, онолын мэдлэгээ орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан туршиж, судалгаа гүйцэтгэх бүрэн боломж нээгдэж байна.
Судалгааны лабораторийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан MMS Group-ийн хамт олон, БНХАУ-ын АОКОЛ брэндийн дулааны насос, түүний иж бүрдлийг хандивлан суурилуулж өгсөн ДИНАМИК ТАУЭР ХХК-ий хамт олон, лаборторийн ажлын зураг төслийг гаргаж өгсөн ЗЕНИТ СОЛАР ХХК, иж бүрэн Цомцог гэрийг хөнгөлттэй үнээр хандивласан МОН ХАТАН ХАУС компаний хамт олон, дулааны хуримтлуур бүхий халаагуурыг хандивласан ЮРИКА ХХК компаний хамт олон болон гар бие оролцон хамтран ажилласан ЭХС, ШСЭХС-ын хамт олон, Сэргээгдэх эрчим хүчний оюутнууд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин дэлгэрнэ гэдэгт итгэлт төгс байна.
Та бүхэнд баярлалаа
“Дулааны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ