Танилцуулга

ЦАХИЛГААНЫ  ИНЖЕНЕРИЙН САЛБАР

    Эрчим хүчний сургуулийн өмнө тавигдаж буй үндсэн зорилт нь дэлхийн улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг түвшиний шаардлагыг хангасан бакалавр, магистр, докторын зэрэгтэй инженер, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх сургалтын техник, технологийг боловсронгуй болгох, хөгжилтэй орнуудын их дээд сургуультай холбоогоо хөгжүүлэн, орчин үеийн мэдээлэл солилцох, тэдний туршлагаар сургалтын арга, агуулга, хэлбэрийг улам бүр боловсронгуй болгох явдал юм.  

    Цахилгааны инженерийн салбараас Цахилгаан систем мэргэжлээр 1960, Цахилгаан хангамж мэргэжлээр 1969, Эрчим хүчний менежмент мэргэжлээр 1998, Цахилгаан хангамжийн БНХАУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрөөр 2012 оноос тус тус анхны элсэлтээ авч эх орондоо дөрвөн үндсэн мэргэжлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн.

    Цахилгаан системийн мэргэжил 2010 онд, Цахилгаан хангамжийн мэргэжил 2014 онд дотоодын магадлан итгэмжлэл авсан. 2014 онд цахилгаан хангамж мэргэжил Европын холбооны техникийн дээд боловсролын ASIIN-ийн магадлан итгэмжлэл авсан нь инженер техникийн салбараас хамгийн анх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил болсон.