Сургалт, эрдэм шинжилгээ

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

Манай салбарын профессор багш нар нь судалгааны төвүүд, сургалтын материаллаг баазаараа дамжуулан оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилыг олгож, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц инженерүүдийг бэлтгэн, мэдлэг-инновацид суурилсан “судалгаа-үйлчилгээ”-г хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Тус салбар нь 1 хүрээлэн, 3 эрдэм шинжилгээний төв, 6 мэргэжлийн хөтөлбөрөөр дамжуулан сургалт явуулж байна.

 

БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ

Дулааны цахилгаан станц мэргэжил

“Дулааны цахилгаан станц” мэргэжлийн инженер нь дулааны эрчим хүчний салбарт орчин үеийн бага, дунд, өндөр хүчин чадлын ДЦС-ын болон дулааны станцын үндсэн тоноглол, уурын генератор, уурын ба ус халаагуурын зуух, уурын турбины засвар, угсралт, ашиглалт, тохируулга хийх онолын мэдлэг, дадал чадвартай болж төгсөнө. 

Бакалавр - D07130201

Эчнээ -D07130201
Судлаач магистр - E07130201
Мэргэжлийн магистр -  E07130201

Үйлдвэр, хотын дулаан хангамж мэргэжил

“Үйлдвэр, хотын дулаан хангамж” мэргэжлийн инженер нь дулааны эрчим хүчний төхөөрөмжийн ашиглалт, угсралт, засвар, туршилт, тохируулга хийх, дулааны төхөөрөмжийн  ажиллагааны оновчтой горим тогтоох хот, суурин газрын дулаан хамгамжийн систем буюу үйлдвэрийн дулаан хангамж, технологийн төхөөрөмжүүдийн үр ашгийг тооцох дадал чадвартай төгсөнө.

Бакалавр –D07130203
Судлаач магистр - Е07130203
Мэргэжлийн магистр - Е07130203

Дулааны процессын автоматжуулалт мэргэжил

 “Дулааны процессын автоматжуулалт” мэргэжлийн инженер нь ДЦС ба дулааны процессын автоматжуулалтын автоматикийн техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, тохируулга хийх, үйлдвэрийн технологийн процессын автоматжуулалтын хэсэгт удирдлага, зохион байгуулалт, зураг төсөл хийх чадвартай болж төгсөнө.

Бакалавр –D07130205
Судлаач магистр - Е07130205
Мэргэжлийн магистр - Е07130205​

Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем мэргэжил

 “Хөргөлтийн технологи ба Кондиционерийн систем” мэргэжлийн инженер нь хүнсний үйлдвэрүүдийн хөргөх төхөөрөмжүүд, худалдаа нийтийн хоолны зориулалттай хөргөх техник, хөргүүртэй зоорийн системийн горим ажиллагааг удирдах тэдгээрийн ашиглалт, угсралт, тохируулга хийх, нийгэм ахуй үйлчилгээний барилгын кондиционерын системийг ажиллуулах, засварлах, зураг төсөл зохион бүтээх чадвартай болж төгсөнө.

Бакалавр – D07130301
Судлаач магистр - Е07130301
Мэргэжлийн магистр - Е07130301​

Үйлдвэрийн экологи мэргэжил

 “Үйлдвэрийн экологи” мэргэжлийн инженер нь үйлдвэрлэлийн технологийг судалж, үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлд экологийн үнэлгээ өгч, нөлөөллийг бууруулах  арга замыг тодорхойлох мэдлэг чадвартай, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд экологийн асуудлыг бие даан шийдвэрлэх чадамжтай үйлдвэрлэлийн аль ч салбарт хөрвөн ажиллах экологич инженер болж төгсөнө.

Бакалавр – D07120201
Судлаач магистр - Е07130205
Мэргэжлийн магистр - Е07130205​

Сэргээгдэх эрчим хүч мэргэжил

“Сэргээгдэх эрчим хүч” мэргэжлийн инженер нь нар, салхи, усны эрчим хүчийг ашиглан хэрэглэгчдийг хямд эрчим хүчээр найдвартай хангах, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах, тэдгээрийн туршилт тохируулга хийх чадвартай болж төгсөнө.   

Бакалавр - D07130101
Судлаач магистр - Е07130101
Мэргэжлийн магистр - Е07130101​

ГАДААДЫН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТАРСАН БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ

  • ШУТИС - ХХЦЭХИС-тай хамтарсан бакалаврын "Дулааны цахилгаан станц" 2+2 хөтөлбөр, 
  • ШУТИС - ХХЦЭХИС-тай хамтарсан  бакалаврын  "Сэргээгдэх эрчим хүч" 2+2 хөтөлбөр, 
  • Уралын холбооны их сургуультай хамтарсан магистрын "Үйлдвэр, хотын дулаан хангамж" 1+1 хөтөлбөр

ДОКТОРЫН СУРГАЛТ:

  1. Дулааны цахилгаан станц – F07130201
  2. Дулаан хангамжийн систем – F07130204
  3. Дулааны процессын автоматжуулалт – F07130205
  4. Үйлдвэрийн экологи – F07120201
  5. Сэргээгдэх эрчим хүч – F07130101

БАКАЛАВРЫН ДИПЛОМЫН ГАРЫН АВЛАГА:

Бакалаврын дипломын гарын авлага татах бол ЭНД дарна уу. Мөн дипломны нүүрны загвар татах бол ЭНД дарна уу.