ОЗ-ийн Урлаг, Спорт

 

ШУТИС-ийн Урлагийн XVI их наадам        /2017.04.11/

Нэг.Зорилго

ШУТИС-ийн оюутны “Урлагийн XVI их наадам” нь оюутнууын авъяасыг нээн илрүүлэх, тэдний авъяасыг хөгжүүлэх, урлагийн гоо зүйн мэдрэмж, ёс суртахууны хүмүүжлийг урлагаар дамжуулан олгох, дээшлүүлэх улмаар тэднийг хот, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулах, сургуулиа сурталчилах, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөхөд оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд оролцоно. /Бакалаврын түвшний оюутнууд/

Гурав. Зохион байгуулагдах газар, хугацаа

ШУТИС-ийн хурлын танхимд 2017 оны 4-р сарын 11-13 ний өдрүүдэд

Дөрөв. Оролцох номинациуд

  1. Гоцлол дуу /Ардын болон зохиолын дуу. Нэг хүн/
  2. Гоцлол бүжиг /Ардын болон олон үндэстэн ястны бүжиг. Нэг хүн/
  3. Гоцлол хөгжим /Амьд болон фонограммтай эсвэл ардын цөөхүүл хөгжимтэй байж болно/
  4. Уран уншлага /Фонограммтай байж болно. Нэг хүн/
  5.  Хамтлаг дуу /Дууны сонголт чөлөөтэй./
  6.  Цэнгээнт бүжиг /Латин Америк бүжиг 5 хос/
  7. Чөлөөт бүжиг /6-8 хүний бүрэлдэхүүнтэй байх/
  8. Жүжигчилсэн тоглолт /сэдвийн дагуу 8 хүртэлх хүн/
  9. Гоц үзүүлбэр
  10.  Зохион байгуулалт /хөгжөөн дэмжигч, хувцаслалт, цаг ашиглалт, тайзны соёл зэргийг харна./

Тав. Үр дүн. 2017.04. 13 ны өдөр Оюутны Зөвлөлийн дарга Б.Балжиннямаар ахлуулсан баг хамт олон ШУТИС-ийн Урлагийн их наадамд амжилттай оролцлоо.

ЭХС-ийн Урлаг наадмын цэнгээнт бүжгийн хамтлаг

 

ЭХС-ийн Хаврын тэргүүн шалгаруулах Хөл бөмбөгийн тэмцээн   /2017.05.07/

Нэг. Тэмцээний зорилго:

Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх улмаар бие бялдарыг чийрэгжүүлэхэд оршино.

 Хугацаа:

Тэмцээн 2017 оны 05сарын 07-ны өдөр болно. Тэмцээн болох газрыг техникийн зөвлөгөөн дээр зарлана.

 Явагдах журам:

Тэмцээнд ЭХИС-ийн I-V курсын 1 ба 2-р ээлжийн бүх оюутнууд хамрагдана. Тэмцээнд орж буй анги бүр 12 оюутантай байх ба баг бүр сонирхогчийн хувийн дугаар бүхий жигд хувцастай оролцоно. Тэмцээн явагдах журмыг техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.

Үр дүн: Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөх,улмаар бие бялдарыг чийрэгжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан.ЭХС-ийн нийт оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөлбөмбөгийн тэмцээн 2017.05.07-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 10 анги оролцсож эхний 3 байрыг шалгарууллаа.

Хаалтын ажилагаа шагнал гардуулах үеэр

ЭХС-ийн “Элсэгчдийн 4-н төрөлт тэмцээн”               /2016.09.30-10.01/

Зорилго: Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх улмаар бие бялдарыг чийрэгжүүлэхэд оршино.

 Хугацаа:Тэмцээн 2016оны 9сарын 30 10сарын 1ний өдрүүдэд болно. Тэмцээн болох газрыг техникийн зөвлөгөөн дээр зарлана.

 Явагдах журам:Тэмцээнд ЭХС-ийн  I-р курсын бүх оюутнууд хамрагдана. Тэмцээнд орж буй анги бүр сагсан бөмбөг эр-6 эм-6, гар бөмбөг эр-7 эм-7,теннис эр-1 эм-1,шатар эм-1 эр-1 оюутантай байх ба баг бүр сонирхогчийн хувийн дугаар бүхий жигд хувцастай оролцоно. Тэмцээн явагдах журмыг техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.

 Техникийн зөвлөгөөн: Техникийн зөвлөгөөн 2016 оны  9 сарын 28нд 18:00 цагаас ЭХС-ийн Оюутны Зөвлөлийн өрөөнд болсон.

Үр дүн: Тэмцээнд нийт Iкурсын 12 анги хамт оролцон спортын төрөл тус бүрийн хувьд эхний 3 байрыг шалгаруулан мөн сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд шилдэг тоглогч шалгаруулсан. 

Сагсан бөмбөгийн тэргүүн байр эзэлсэн анги

ЭХС-ийн Намрын Тэргүүн шалгаруулах 4 төрөлт тэмцээн         /2016.10.10-10.17/

Зорилго:

 Оюутнуудын чөлөөт тсагийг үр бүтээлтэй өнгөрөх,улмаар бие бялдарыг чийрэгжүүлэхэд оршино.

Хугацаа:

Тэмцээн 2016 оны 10 сарын 10-17-ний өдрүүдэд явагдсан. сагсны тэмцээн 10-р сарыни 10,11-ны өдрүүдэд ШУТИС –ийн спорт зааланд, волейбол 10-р сарын 17-ны өдөр 78-р сургууль дээр, теннис шатрын төрөл нь Улз спорт цогцолборт тус тус явагдсан.

Явагдах журам:

 Тэмцээнд ЭХС-ийн  I-V  курсын 1 ба 2-р ээлжийн  бүх оюутнууд хамрагдана. Тэмцээнд орж буй анги бүр 7 оюутантай байх ба баг бүр сонирхогчийн хувийн дугаар бүхий жигд хувцастай оролцоно.

Техникийн зөвлөгөөн:

Техникийн зөвлөгөөн 2016 оны  10 сарын 9-нд 18:00 цагаас ЭХС-ийн Оюутны Зөвлөлийн өрөөнд болсон.

Гаргасан үр дүн:

     Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөх,улмаар бие бялдарыг чийрэгжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан. Сагсны тэмцээн 10-р сарын 10,11-ны өдрүүдэд ШУТИС–ийн спорт зааланд, волейбол 10-р сарын 17-ны өдөр 78-р сургууль дээр, теннис шатрын төрөл нь Улз спорт цогцолборт тус тус явагдсан Уг тэмцээнд эрэгтэй-39 ,эмэгтэй-12 багууд тус тус оролцон эхний 3 байрыг шалгаруулсан.

Шагнал авсан оюутнууд

ЭХС-ийн “Урлагийн XVII наадам” /2016.10.26/

Зорилго:

Оюутнуудын урлагийн авьяасыг нээн хөгжүүлэх, оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй соёлч боловсон дурсамжтай өнгөрүүлэх цаашлаад ШУТИС-ийн “Урлагийн наадам”, сургуулийн урлаг соёлын арга хэмжээнд чадварлаг, өндөр зэргийн урлагийн тоглолт үзүүлбэрүүдийг бэлтгэн оролцуулахад оршино.

 Шалгаруулах номинациуд:

1.         Гоцлол дуу

2.         Гоцлол бүжиг

3.         Гоц авьяас

4.         Уран уншлага

5.         Чөлөөт бүжиг

6.         Хамтлаг дуу

7.         Гоцлол хөгжим

8.         Цэнгээнт бүжиг (3-аас дээш хос)

9.         Жүжигчилсэн тоглолт

 Ерөнхий зохион байгуулалт:Урлагийн наадмын номинациуд дээрх дарааллаар явагдах ба тухайн номинацид орох бүх оюутан сугалсан дарааллын дагуу гарсаны дараа, түүний дараагийн номинацийг шалгах зарчмаар явуулна. Оролцогч оюутнууд хувцас хэрэглэлийг тухайн урлагийн үзүүлбэртээ уялдуулан цэвэр үзэмжтэй бэлтгэх, номеруудын дараалал, цаг барьж, зохион байгуулалтын өндөр түвшинд оролцох шаардлагатай. “Урлагийн наадам”-д оролцож буй оюутнууд номеруудын дарааллын дагуу өмнөх номерынхоо тоглолтыг дуусахаас 10 минутын өмнө тайзны ард бэлэн байх шаардлагатай.

 Урлагийн наадам явагдах журам:

1.         “Урлагийн наадам”-д оролцох ангийн гарах дарааллыг сугалаагаар тогтооно. Сугалааг техникийн зөвлөгөөн дээр хийнэ.

2.         Наадмыг 3 шүүгч номинаци тус бүр дээр 1-5 оноогоор шүүж явуулна.

3.         “Урлагийн наадам”-ын үеэр оролцогчид ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг хатуу анхааруулъя.

4.         Дэлгэрэнгүй мэдээлэл болон журмыг техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.

Үр дүн: Энэ жилийн Урлаг наадмаар нийт 25 гаруй анги оролцож 9 номинаци тус бүр тэргүүн, дэд, гутгаар байруудыг эзэлсэн. Ангийн нийлбэр оноогоор ҮХДХ-4 ангийн хамт олон тэргүүн байр эзэлж өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулсан. 

 

ШУТИС-ийн “Элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн”/2016.10.24-29/

 

Гаргасан үр дүн:

      ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн” 2016.10.24-29-ны хооронд ШУТИС-ийн төв зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Эрчим Хүчний Сургуулиа төлөөлөн Э.Мөнхсүлд дасгалжуулагчтай баг тамирчид оролцсон бөгөөд тэмцээний үр дүнд эрэгтэй баг тамирчид тусгай байр хүртсэн.