Түүхэн товчоон

ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАРЫН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

     Тус салбарын ууган мэргэжил болох Реле хамгаалалт, системийн автоматжуулалтын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх шийдвэр 1987 онд гарч улмаар 1990 оны 06 сард "Цахилгаан энергийн үйлдвэрлэлт, хуваарилалтын автоматжуулалт" 2104 мэргэжлээр анхны 7 оюутан дипломоо гардан авчээ.

1992 онд ПДС нь ТИС-ийн болон зохион байгуулагдсантай холбогдон 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 254-р тушаалаар Эрчим Хүчний Факультетийг татан буулгаж Эрчим Хүчний Сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан ба ЭХС нь:

  1. Электроник, автоматжуулалтын тэнхим,
  2. Цахилгаан энергетикийн тэнхим,
  3. Дулааны цахилгаан станцын тэнхим,
  4. Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхим гэсэн 4 тэнхимтэй байхаар заажээ.

     Электроник автоматжуулалтын тэнхимийн бүрэлдэхүүнийг Б.Мандах, Ж.Дашдорж, Ч.Нацагдорж, Т.Чүлтэмдагва, Г.Баярсайхан, Х.Буяннэмэх, А.Ганболд, Л.Энэбиш, Б.Лхагвадорж, С.Лянхцэцэг, Г.Төрмөнх-лаборант, С.Арслан-лаборант нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.

  • 1992 оны 10 сарын 01-нээс Электроник автомажуулалтын тэнхимийн эрхлэгчээр Ч.Нацагдоржийг томилжээ. /Ректорын 1992 оны 10 сарын 03-ны өдрийн 574-р тушаал/
  • ТИС-ийн ректорын 1995 оны 12 сарын 02-ны 375-р тушаалаар сургалтын агуулга, технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх зорилгоор ТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын бүтцийг өөрчлөх шийдвэр гарч 1995 оны 12 сарын 01-нэс эхлэн ЭХИС-ийн Дулааны цахилгаан станцын тэнхим, Автоматик, Электроникийн тэнхим, Цахилгаан энергетикийн тэнхим, Дулаан хангамж, автоматикийн тэнхимүүдийг татан буулгаж, ЭХИС-ийг Дулааны энергетикийн тэнхим, Цахилгаан энергетикийн тэнхим гэсэн 2 тэнхимтэй байхаар өөрчилжээ. Энэ шийдвэрийн дагуу Электроник автоматжуулалтын тэнхим Цахилгаан энергетикийн тэнхимтэй нийлсэн байна.
  • 1996 оны 09 сарын 20-ноос Электроник автоматжуулалтын тэнхимийг сэргээн байгуулж эрхлэгчээр нь Ж.Дашдорж томилогдов. /Ректорын 1996 оны 09 сарын 20-ны 254-р тушаал/
  • 1996 оноос Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр элсэлт авч эхлэв.
  • 1996 оны 02 сарын 05-ны өдрийн 30 тоот тушаалаар "Цахилгаан системийн  автоматжуулалтын асуудал шийдвэрлэх лаборатор" байгуулагдав.
  • ТИС-ийн ректор 2001 оны 07 сарын 04-ны өдрийн 188-р тоот тушаалаар ЭХИС-ийг профессорын системд шилжүүлэх шийдвэр гарч Электроник автоматжуулалтын тэнхимийг
  • Автоматжуулалтын профессорын баг, / тэргүүлэх профессор Ч.Нацагдорж/
  • Электроник компьютерийн баг, / тэргүүлэх профессор Ж.Дашдорж/
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн баг, /тэргүүлэх профессор Д.Баяр/ гэсэн 3 профессорын баг болгон зохион байгуулжээ.

 

  • 2000 оноос Цахилгаан электроникийн мэргэжлээр элсэлт авч эхлэв.
  • 2000 оны 01 сарын 18-ны өдрийн 28 тоот тушаалаар "Цахилгаан системийн  автоматжуулалтын асуудал шийдвэрлэх лаборатор"-ыг “Үйлдвэрлэлийн автоматжуулалтын туршилт, судалгааны төв" болгон өөрчлөн зохион байгуулав.
  • 2001 оноос Автоматжуулалтын профессорын багийг микроконтроллерийн системийн баг гэж нэрлэх болов.
  • 2001 оноос Компьютерийн техник мэргэжлээр элсэлт авч эхлэв.
  • 2002 оны 01 сараас эмнэлгийн тоног төхөөрөмжийн баг татан буугдаж энэ салбарын багш нар, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн мэргэжил 2004 оны 09 сар хүртэл микроконтроллерийн багт харъяалагдаж байв.
  • 2008 оноос Микроконтроллерийн системийн багийг Цахилгаан системийн автоматжуулалтын профессорын баг гэж нэрлэх болов.

2014 онд хийсэн бүтэцийн өөрчлөлтөөр профессорын багуудыг татан буулгаж, салбар тэнхмийн зохион байгуулалтанд шилжсэнээр ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ нь

  1. Дулааны инженерийн салбар
  2. Цахилгааны инженерийн салбар
  3. Цахилгаан техникийн салбар болон зохион байгуулагджээ.

Энэхүү өөрчлөлтөөр Цахилгаан техникийн салбарт Цахилгаан системийн автоматжуулалтын болон Электроникийн системийн профессорын багуудыг нэгтгэсэн байна.