ҮЭвлэл

Эрчим хүчний сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо

Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн нь 1929 оноос ажил мэргэжлийн /Labor union or trade union/ чиглэлээр байгуулагдаж хөгжсөн байна.

ПДС-д Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо байгуулагдсанаас хойш Эрчим хүчний факультет-д үйлдвэрчний элвэлийн салбар хороо байгуулагдаж орон тооны бус статустайгаар үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд салбар хорооны даргаар Х.Цагаан /~1974/, Д.Содномдорж /1974-1992/ нар ажиллаж байжээ.

ҮЭ-ийн салбар хороо нь Монгол улсын хууль, эрх зүйн актуудын хүрээнд профессор багш, ажилтан, ажилчидын эрх ашгийг хамгаалах, хамт олны хөдөлмөрийн идэвх санаачлагыг өрнүүлэх, социалист уралдаанд үүрэг амлалт авахуулж, үр дүнг тооцож дүгнэх, урамшуулах, дэмжих, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажиллагааг хангуулах, түүнд зориулсан хөрөнгө санхүүгийн зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй ажиллаж ирсэн байна.

ТИС улмаар ШУТИС болж өөрчлөгдсөнөөс хойш ЭХИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн ажиллагаа түр завсарласан ба 2009 онд шинэчилсэн зохион байгууллалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2009 оны 06 сарын 02-ны өдрийн ЭХИС-ийн багш, ажилчдын нэгдсэн хурлаар ЭХИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн салбар хороог дахин үүсгэн байгуулж даргаар Ж.Арслан /2009-2011/, Д.Өлзий-Орших /2012-2018/ нар тус тус ажиллаж байсан бол 2018 оноос Н.Жигжидсүрэн сонгогдон ажиллаж байна.

2009 оноос эхлэн ШУТИС-ийн дэргэдэх ҮЭНХ-той хамтарч хичээлийн жил бүр сургуулийн захиргаатай Хамтын гэрээ байгуулдаг болсон бөгөөд энэ хугацаанд профессор багш, ажилтан, ажилчдын цалин хөлсийг зэрэглэлээс хамаарч дунджаар 3.5 дахин, профессор багш нарын илүү цагийн хөлсийг 2.4 дахин нэмэгдүүлж ажилласан юм.

Мөн түүнчлэн нийт ажиллагсдын нийгмийн бүхий л асуудал, тэр дундаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх заалтыг хамтын гэрээнд тусгуулж, үүний дунд ЭХСургуулийн квотыг өсгөх чиглэл баримталж ажилласны үр дүнд нийт 15 профессор багш, ажиллагсад ШУТИС-ийн “Эрдэм” хотхонд 2 ажилтан ХМТС-ийн дэргэдэх хотхонд Арилжааны банкны 8%-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан, орон сууцтай болох нөхцөл хангагдсан байна.

ШУТИС-ийн хамтын гэрээ байгуулах явцад маргаантай, үл тохиролцох асуудлууд үүсэхэд тухай бүрт МУ-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмуудын хүрээнд санал оруулж хамтран ажиллаж хамт олныхоо эрх ашгийг тууштай хамгаалсан Хамтын гэрээг батлуулж байв. Тухайлбал хамтын гэрээнд профессор багш, ажилтан ажилчдад олгогдох тэтгэмж, тусламжийн хэмжээг хичээлийн жил бүрийн хамтын гэрээнд нэмэгдүүлж ирсэн ба үүний дундаас өндөр насны тэтгэвэрт гарч буй профессор багш, ажиллагсдад нэг удаа мөнгөн тэтгэмж олгуулах заалтыг уг гэрээнд тусгуулсан анхны их сургуулийн нэг болоход оролцжээ.

Сүүлийн хугацаанд 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжих “ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”, “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”, “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”, “ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээ” зэрэг бичиг баримт боловсруулах ажилд хамт олны эрх ашгийг хамгаалах чиглэлийн санал, санаачлагыг гарган оролцож, тусгуулаад байна.

ЭХС-ийн ҮЭ-ийн хороо нь үндсэн профессор багш, ажилтан, ажилчдын гишүүнчлэлийн хувиар ШУТИС-даа тэргүүлэх хэмжээнд байна.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүрэлдэхүүн

         1974       Дарга:             Х.Цагаан

1974-1992       Дарга:             Д.Содномдорж

2009-2011

                       Дарга:               Ж.Арслан

          Тэргүүлэгчид :               Н.Жигжидсүрэн

                                    Ё.Энх-Амагалан

                                    З.Анхбаяр

                                    Ц.Эрдэнэцэцэг

         Д.Оюунсүх

2012-2016

                        Дарга:               Д.Өлзий-Орших

           Тэргүүлэгчид :               Н.Жигжидсүрэн

                                    Л.Жаргалхүү

                                    З.Анхбаяр

                                    Д.Оюунсүх

2016-2018

                         Дарга:             Д.Өлзий-Орших

            Тэргүүлэгчид :            О.Цогбаяр

                                    М.Баттулга

                                    Д.Балдандорж

                                    З.Оюундэлгэр

2018

            Дарга:             Н.Жигжидсүрэн

Тэргүүлэгчид :           Б.Баттөр /ДИС/

                                    О.Цогбаяр /ЦИС/

                                    М.Баттулга /ЦТС/

                                    Д.Оюунсүх /СА/

Хяналтын зөвлөл:     Д.Алтанцэцэг /ЦИС/

                                    П.Түмэнгэрэл /ЦТС/

                                    Д.Даваацэрэн /ДИС/

БУСАД ЦЭСҮҮД