Сургалт, эрдэм шинжилгээ

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

Тус салбар Цахилгаан системийн автоматжуулалт, Үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, Цахилгаан электроник, Био анагаахын инженер (Шанхайн ШУТИС-тэй хамтарсан 2+2 хөтөлбөр) мэргэжлүүдээр бакалавр, магистр докторын сургалт явуулж ирэв.

Багийн бүрэлдэхүүнд “Үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтын төв” 2001 оноос  эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтанд  МП, PLC хэрэглэх, электрон төхөөрмжийн зохион бүтээлтийн чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт 1 ажил, байгууллага, аж ахуйн захиалгаар 6 ажил хэрэгжүүлсэн байна. 

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл:

  • Цахилгаан системийн автоматжуулалт, удирдлага
  • Микропроцессор, микроконтроллёрын системийн боловсруулалт
  • Цахилгаан төхөөрмжийн хэмжилт-хяналтын-удирдлагын систем
  • Үйлдвэрлэлийн ба технологийн процессын автоматжуулалт
  • Электрон төхөөрөмжийн зохион бүтээлт, туршилт
  • Электроникийн дизайн
  • Тодорхой бус удирдлага ба нейтрон сүлжээг ашиглах
  • Сигнал ба дүрс боловсруулах
  • Программчлалын технологи

БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ

Цахилгаан системийн автоматжуулалт  (Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт)

Системийн автоматик, реле хамгаалалт, хэмжилт мэдээллийн тоон технологийн техник төхөөрөмжийг ашиглах, удирдлагын микропроцессор компьютерийн системийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх онол практикийн мэдлэг, чадварыг эзэмшинэ.

  • Бакалавр - D071304Хөтөлбөрийн боловсролын зорилтууд, суралцахуйн үр дүнгүүд
  • Магистр - E07130405 "Цахилгаан системийн автоматжуулалт" хөтөлбөр
  • Магистр - E07130406 "Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт" хөтөлбөр
  • Магистр - E07130409 "Эрчим хүчний технологи ба үйлдвэрлэлийн автоматжуулалт" хөтөлбөр
  • Доктор - F07130405 "Цахилгаан системийн автоматжуулалт" хөтөлбөр
  • Доктор - F07130406 "Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт" хөтөлбөр

"Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт"-ын инженер
Эмчилгээ, оношлогооны  тоног, төхөөрөмжийг засварлах үйлчилгээ, тохируулга хийх, чанарын баталгаагаар хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Уг мэргэжлээр төгсөгчдийн 67,8%  нь мэргэжлээрээ эрүүл мэндийн салбарт, 25% нь магистр ба дараагийн шатны сургалтанд  хамрагдаад байна. 

Цахилгаан электроник

Энэхүү хөтөлбөр нь орчин үеийн технологийн дэвшлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан олон улсын сургалтын хөтөлбөрийн стандартыг тэр дундаа MIT – ийн стандартыг баримтлан  2014, 2018 онуудад сайжруулалт хийн боловсруулсан хөтөлбөртэй. Цахилгаан техникийн онол, электроник,төрөл бүрийн цахилгаан моторын бүтэц дизайн удирдлагын аргууд,  хүчний электроник, эрчим хүчний систем ба түүний үндсэн тоноглол, хяналт удирдлага автоматжуулалтын систем, SCADA технологи, гэх мэт инженерчлэлийн чиглэлийн мэдлэгийг олгон орчин үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах өсөж хөгжих чадвар бүхий цахилгаан электроникийн инженерүүд бэлтгэгдэн гарна. Цахилгаан болон электроникийн инженер шаардлагатай аль ч салбарт ажиллах боломжтой.