Манай салбарын профессор багш нар нь судалгааны төвүүд, сургалтын материаллаг баазаараа дамжуулан оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилыг олгож, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц инженерүүдийг бэлтгэн, мэдлэг-инновацид суурилсан “судалгаа-үйлчилгээ”-г хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Тус салбар Сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн хөтөлбөрөөр дамжуулан сургалт явуулж байна.
БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ
Сэргээгдэх эрчим хүч мэргэжил
“Сэргээгдэх эрчим хүч” мэргэжлийн инженер нь нар, салхи, усны эрчим хүчийг ашиглан хэрэглэгчдийг хямд эрчим хүчээр найдвартай хангах, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах, тэдгээрийн туршилт тохируулга хийх чадвартай болж төгсөнө.
ГАДААДЫН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТАРСАН БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ
- ШУТИС - ХХЦЭХИС-тай хамтарсан бакалаврын "Сэргээгдэх эрчим хүч" 2+2 хөтөлбөр.