Түүхэн замнал

ЭХС-ИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

         XX зууны 50-иад оны сүүлээр улс орны эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү түргэн хурдацтай хөгжүүлэх зорилт дэвшигдэж байсантай уялдан эрчим хүчний дээд боловсролтой мэргэжилтнийг эх орондоо бэлтгэх шаардлага тавигдсан юм. Энэ шаардлагыг ханган биелүүлэх зорилгоор 1960 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд эрчим хүчний салбар нээж анхны 42 оюутан элсүүлэн сургаж эхэлсэн. Тус салбар эхлээд БУФ-ын Физикийн тэнхимд харъяалагдаж байгаад 1961 оноос инженерийн факультет /анхны декан нь хурандаа Ц.Содов/ болгон өргөтгөж барилга, эрчим хүч, механик инженер бэлтгэх үүргийг хариуцуулсан байна. 1962 онд тус инженерийн факультетад Энергетикийн тэнхим байгуулж улмаар 1963 онд дулаан, цахилгаан гэсэн 2 тэнхимтэй факультет болгон деканаар Г.Рэнчиндорж, тэнхимийн эрхлэгчээр Г.Дэндэв, Б.Найдан нарыг тус тус томилсон байна.

           Монгол улсын засгийн газраас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрт Монголд Политехникийн дээд сургууль байгуулахаар хандсаныг НҮБ өөрийн Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гоор дамжуулан хэрэгжүүлэх шийдвэр гарах үндэс болсон “түүхэн чухал баримт бичиг” Политехникийн дээд сургууль байгуулах МОН-1 төсөл боловсруулах ажил байлаа. Үүнийг хийхээр ЮНЕСКО-ийн экспертүүд, мэргэжилтнүүд ирж манай багш нартай хамтран ажиллаж төслийг дуусган тэр нь дэмжигдсэн билээ.

         Энэ анхны алхам амжилттай хэрэгжиж БНМАУ-ын СнЗ-ийн 1969 оны 7-р сарын 17-ны 247 тоот тогтоолоор МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургууль байгуулагдсан бөгөөд үүнийг дагалдан Ардын боловсролын яамны сайдын 279 тоот тушаал 1969 оны 10-р сарын 10-нд гарч ПДС-ийн бүтцийг 6 факультет, 16 тэнхимтэйгээр баталж Л.Дугаржавыг захирал, Б.Лувсанцэрэнг хичээл ангийн эрхлэгчээр томилсон.

       МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургуулийг байгуулахад дээрх инженерийн факультетыг тус сургуулийн үндсэн бүрэлдэхүүн “Эрчим хүчний”, “Механик технологийн” гэсэн 2 факультет болгон хувааж 1990 оны эх хүртэл ажиллуулсан байна.

           ЭХФ-ыг бэхжүүлэхэд ЮНЕСКО-гийн тусламж асар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цахилгаан машины, цахилгаан хэмжлэгийн, реле хамгаалалтын, КИП автоматикийн, дулаан дамжууллын зэрэг хичээлүүдийн лабораториуд шинээр байгуулагдаж сургалтын материаллаг баазын үндэс суурь нь болсон төдийгүй бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтнүүдийн чанарт мэдэгдэхүйц дэвшил болсон юм.

        1970-аад оны босгон дээр МОН-1 төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдаж, түүнд биеээр оролцож байсан МУИС-ийн проректор бөгөөд Политехникийн дээд сургуулийн захирал Л.Дугаржав, хичээл ангийн эрхлэгч Б.Лувсанцэрэн нар манай хамт олныг удирдаж МУИС-ийн ЭХФ-ийн деканаар Ц.Цэдэндамбаа ажиллаж байлаа.

          Энэ үед ЭХФ Дулааны /сайдын тушаалд дулаан техникийн онолын ба инженерийн дулаан техникийн гэж хоёр тэнхим байхаар заасан боловч энэ нь биеллээ олоогүй/, Инженерийн цахилгаан техникийн, Цахилгаан техникийн онолын тэнхмүүдтэй байв. 1974-1977 онд ЭХФ-ийн деканаар Н.Мижиддорж, 1977-1979 онд Ц.Ёндонсамбуу, 1979 оноос М.Бэхтөр нар ажиллаж байв. Хожим Радио-холбооны тэнхим байгуулагдсан юм.

         Монгол улсад Политехникийн дээд сургууль байгуулах НҮБ-ийн “Мон-1” төсөл хэрэгжиж дуусан 1982 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 227 тоот тогтоолоор ПДС-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс салгаж, мөн оны 9-р сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 281 дүгээр тогтоолоор Политехникийн дээд сургууль байгуулагдав.

      Политехникийн дээд сургуулийн Монгол улсад инженерийн боловсон хүчин бэлтгэхэд гүйцэтгэсэн үүргийг үнэлэж 1991 онд Монгол улсын техникийн их сургуулийг байгуулав. МУТИС-ийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний инженерийн сургууль байгуулагдав.

       2001 онд Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль байгуулагдаж бүрэлдхүүн сургуулиуд дотроос анх удаа ЭХИС өөрийн санаачлагаар профессорын багийн системд шилжив.

        2010 оны 11 сард ЭХИС үүсэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.

       2014 онд ШУТИС-д явагдсан бүтцийн зохион байгуулалттай уялдуулан профессорын багууд нэгдэн Цахилгаан инженерийн, Дулааны инженерийн, Цахилгаан техникийн салбаруудтай болон ажиллаж байна.

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР

Он

Үйл явдал

1

1960

МУИС-ийн бүрэлдэхүүнд инженерийн салбар  байгуулагдан дулаан, цахилгааны мэргэжлээр элсэлт авснаар эх орондоо эрчим хүчний дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын гараа эхэлсэн.

2

1961

МУИС-ийн Инженерийн салбарт Энерги-Механикийн тэнхим байгуулагдав.

3

1963

Энерги-Механикийн факультетад Дулаан ба Цахилгааны гэсэн хоёр тэнхим байгуулагдав.

4

1965

Цахилгаан, дулааны инженерийн анхны төгсөлтөө хийв.

5

1990

"Цахилгаан энергийн үйлдвэрлэлт, хуваарилалтын автоматжуулалт" 2104 мэргэжлээр анхны 7 оюутан дипломоо гардан авчээ

6

1992

ЭХФ-г татан буулгаж ЭХИС болгон өөрчлөн зохион байгуулж дараах 4 тэнхим байгуулагдав.

  1. Электроник, автоматжуулалтын тэнхим,
  2. Цахилгаан энергетикийн тэнхим,
  3. Дулааны цахилгаан станцын тэнхим,
  4. Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхим

7

1995

Дээрх 4 тэнхимийг нэгтгэн Дулааны энергетикийн тэнхим, Цахилгаан энергетикийн тэнхим байгуулагдав.

8

1996

Электроник автоматжуулалтын тэнхимийг сэргээн байгуулж эрхлэгчээр нь Ж.Дашдорж томилогдов.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр элсэлт авч эхлэв.

9

2000

Цахилгаан электроникийн мэргэжлээр элсэлт авч эхлэв

10

2001

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын туршилт, судалгааны төв байгуулагдав.

Компьютерийн техник мэргэжлээр элсэлт авч эхлэв.

11

2001

ЭХИС-ийг профессорын системд шилжүүлэх шийдвэр гарч тэнхимүүдийг татан буулгаж профессорын багууд байгуулагдав.

12

2010

“Цахилгаан систем” мэргэжлийн бакалаврын хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдэв

13

2011

“Цахилгаан систем” мэргэжлийн магистрын хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдэв

14

2012

Цахилгаан техникийн материалын лабораторийг шинэчлэв /2-514/

15

2013

“Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалаврын хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдэв

16

2013

“Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалаврын хөтөлбөр олон улсын ASIIN, EUR-ACE байгууллагуудаар магадлан итгэмжлэгдэв

17

2013

“Цахилгаан хангамж” мэргэжлийн магистрын хөтөлбөр олон улсын ASIIN, EUR-ACE байгууллагуудаар магадлан итгэмжлэгдэв

18

2014

ЭХИС-ийг ЭХС болгон өөрчилж дараах 3 салбар байгуулагдав.

  1. Дулааны инженерийн салбар
  2. Цахилгааны инженерийн салбар
  3. Цахилгаан техникийн салбар болон зохион байгуулагджээ.

 

ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР

Он

Үйл явдал

1

1960

МУИС-ийн бүрэлдэхүүнд инженерийн салбар  байгуулагдан дулаан, цахилгааны мэргэжлээр элсэлт авснаар эх орондоо эрчим хүчний дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын гараа эхэлсэн.

2

1961

МУИС-ийн Инженерийн салбарт Энерги-Механикийн тэнхим байгуулагдсан.

3

1963

Энерги-Механикийн факультетаас Дулаан ба Цахилгааны гэсэн хоёр тэнхим салбарлан гарсан.

4

1965

Анхны 14 “ДУЛААНЫ ИНЖЕНЕР”-ийг бэлтгэн төгсгөв.

5

1973

Аж үйлдвэрийн дулааны эрчим хүчний мэргэжлээр элсэлт авч эхлэв.

6

1990

Дулааны энергетикийн тэнхим нь Дулааны цахилгаан станц, Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхим болж хуваагдав.

7

1994

ДЦС-ын мэргэжил, ДХА-ын тэнхимийг нэгтгэн Дулааны энергетикийн тэнхим дахин байгуулагдав.

8

1996

Хөргөлтийн технологи ба кондиционерын систем мэргэжлээр элсэлт авч эхлэв.

9

1997

Үйлдвэрийн экологи мэргэжлээр элсэлт авч эхлэв.

10

1998

Дулааны энергетикийн тэнхимийг өргөтгөн ДЦС, ДХА гэсэн хоёр тэнхим дахин байгуулав.

11

2001

ШУТИС байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт явагдаж, профессорын шинэ системд шилжсэнтэй уялдан дараах профессорын багууд байгуулагдав.

• Дулаан масс солилцоо, шаталтын технологийн профессорын баг
• Термодинамик, дулааны хөдөлгүүрийн профессорын баг
• Дулаан дамжуулалт, хуваарилалтын профессорын баг
• Дулааны процессын автоматжуулалт профессорын баг

12

2002

Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр элсэлт авч эхлэв.

13

2003

Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн профессорын баг шинээр байгуулагдав.

14

2007

Бүтцийн өөрчлөлт явагдсанаар 3 профессорын баг болон нэгдэв.

• Дулаан хангамж, автоматжуулалт профессорын баг
• Дулаан солилцоо, термодинамикийн баг
• Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн профессорын баг

15

2014

ШУТИС-д явагдсан бүтцийн зохион байгуулалттай уялдуулан дээрх профессорын багууд нэгдэн “ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР” болон өргөжсөн.