Гадаад харилцаа, Эрдэм шинжилгээний төвүүд

Салбарын харьяанд ажилладаг эрдэм шинжилгээний төвүүд:

  1. Үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, туршилт судалгааны төв
  2. Эрчим хүчний тоон технологийн судалгааны төв

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгож олон улсын түвшинд хүргэх зорилгоор дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

ОХУ-ын Уралын техникийн их сургууль, Рига хотын Техникийн Их Сургууль, АНУ SEL корпораци, Новосибирскийн техникийн их сургууль, Москвагийн эрчим хүчний дээд сургууль, Красно-Ярскийн техникийн их сургууль, Өмнөд-Уралын их сургууль, Солонгосын Кёнхи их сургууль, Японы Мияаконожагийн технологийн дээд сургууль, Хятадын Харбины шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөх хотын технологийн дээд сургууль, Бээжингийн эрчим хүчний дээд сургууль, АНУ-ын Колородагийн их сургууль, АНУ-ын Лос Анжелес хотын Калифорнын Их Сургууль, Софигийн техникийн их сургууль зэрэг сургуулиудын сургалтын хөтөлбөр, туршлага судлах замаар өөрсдийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг тогтмол шинэчилж байна.

Европын Холбооны “Erasmus+CBHE project: Euro-Mongolian Cooperation for Modernization of Engineering Education” – Европ-Монголын инженерийн боловсролыг шинэчлэх төсөл 2018 оны 2 сараас ШУТИС, ЭХС-н “Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт” магистрын хөтөлбөрт хэрэгжиж эхэлсэн. Уг төсөлд ШУТИС-аас гадна МУИС, ҮТИС-ийн хөтөлбөрүүд хамрагдаж байгаа юм. Төслийн хүрээнд магистрын түвшний 22 хичээлийг хөгжүүлэн электрон хэлбэрт оруулсан. Мөн тухайн хөтөлбөрүүдийн чиглэлээр судалгааны шинэ лаборатори (8-707) байгуулагдаад байна.

Төсөлд хамтрагч талуудаар Софигийн техникийн их сургууль (Болгар улс), Нарны эрчим хүчний үндэсний институт (Франц улс), Берлиний техникийн их сургууль (Герман улс) оролцож байна.

Төслийн веб хуудас: http://www.pes.edu.mn/mn/page/414, http://eu-mong.eu/

Цахим сургалтын холбоос: http://34.90.160.25/

Түүнчлэн “Инженер технологийн дээд боловсрол”, 1000 инженерийн төслийн хүрээнд үйлдвэрлэлийн автоматжуулалт (2-518), тоон хамгаалалт, удирдлага, реле хамгаалалт (2-519), хүчний электроникуудын  (2-516) лабораториудыг бүрэн шинэчлээд байна.

Үйлдвэрлэлийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн роботын чиглэлээр хамтран ажилладаг гадаадын их сургууль, лабораториуд:

  • Automatic Control Lab, Department of Electronics and Radio Engineering, College of Electronics and Information, Kyung Hee University, Korea (Professor Dong-Han Kim, Ph.D);
  • Department of Computer and Information Technology, Purdue University, USA (Professor Eric T.Matson);
  • Medical System Laboratory, Department of Biomedical Engineering, College of Electronics and Information, Kyung Hee University, Korea (Professor Seung-Moo Han, Ph.D);
  • Department of Mechanical Engineering, College of Engineering, Kyung Hee University, Korea (Professor Soon-Geol Lee, Ph.D);
  • Development and Software Team, The company of B.M.Tech.Worldwide, Korea;
  • Department of Electrical Engineering, Daelim University, Korea (Professor Sun-Ho Cho);