Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох журмын дагуу 2023 оны 03, 04, 05-дугаар саруудад гэрчилгээний хүчинтэй хугацаа нь дууссан болон сунгалтаас хоцорсон Зөвлөх, Мэргэшсэн инженерүүдийн мэргэшлийн зэргийг сунгах ажиллагааг “ Мэргэшлийн зэрэг олгох сургалтын онлайн систем”-ийг ашиглан зохион байгуулж байна.
Зэргийн сунгалтанд хамрагдах инженерүүд 2023 оны 03 дугаар сарын 01 –нээс 04 дүгээр сарын 06-ны дотор https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар орж цахимаар бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэхдээ файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж, нэг “PDF” файл үүсгэн өөрийн нэрээр /латин үсгээр/ хадгалж оруулсан байх зайлшгүй шаардлагатай. Үүнд:
1. “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл “-д гаргасан зэргээ сунгахыг хүссэн өргөдөл / PDF файлаар/
2. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар /PDF файлаар/
3. Хийсэн ажлын тайлан /15-30 хүртэл хуудсанд багтаан өөрийн байгууллагын удирдлага болон 2 зөвлөх инженерээр баталгаажуулсан байх./ /PDF файлаар/
4. Сунгалтын төлбөр: Зөвлөх инженер-500000, Мэргэшсэн инженер-300000 төгрөгийг Голомт банкны ШУТИС ЭХС-ийн 811 510 1743 тоот дансанд тушаан баримтыг хавсаргах. /PDF файлаар/ Онлайн системээр хүлээн авсан, шаардлага хангасан материалыг тайлан хамгаалалтын ажлын комисс хянан дүгнэж “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл“-д танилцуулан шийдвэрлүүлнэ.
Албан бичгийг доороос татаж авна уу.
Холбоо барих утас: 11 325931
Зөвлөх, Мэргэшсэн инженерүүдийн мэргэшлийн зэргийг сунгах тухай
Сургалт явуулах тухай
Эрхэм таныг профессорын семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ШУТИС, Эрчим хүчний сургууль болон БНСУ-ын өмнөд бүсийн их сургууль - аж үйлдвэрийн инноваци, технологи хөгжүүлэлтийн төвтэй хамтарсан семинарыг зохион байгуулах гэж байна.
Докторын зэрэг хамгаална