Эрчим хүчний сайдын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/37 тоот тушаалаар батлагдсан зэрэг олгох журмыг үндэслэн “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг горилох инженерүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. ( https://surgalt.pes.edu.mn/ сайтаар ороод бидний тухай цэснээс журамтай танилцана уу.)
Сургалт 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхлэх тул байгууллагаасаа журамд заагдсан шаардлагуудыг хангасан, сургалтанд хамруулах саналтай инженерүүдээ бүртгүүлнэ үү. Сургалтын төлбөр: 1,500,000 төгрөг.
Бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар бүртгэнэ (сайтад мэдээллээ үнэн зөв гүйцэт оруулсан байх). Файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж, нэг “PDF” файл үүсгэн өөрийн нэрээр /латин үсгээр/ хадгалж оруулсан байх зайлшгүй шаардлагатай.
Үүнд:
· Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь)
· Иргэний үнэмлэхний хуулбар
· Ажил олгогчийн албан бичиг (суралцуулах шаардлагатай байгаа талаар)
· Ажил байдлын тодорхойлолт (захирлын албан тодорхойлолтоор баталгаажсан)
· Нийгмийн даатгалын магадлагаа(и-монголиа)
· Дипломын хуулбар(баклавр болон магистрын диплом)
· Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримтууд
· Бүтээлийн тайлан, жагсаалт
Жич: “Онлайн системд ажиллах бүртгүүлэх заавар, зөвлөмж”-тэй сайтар танилцсаны дараа маягтуудыг бөглөхийг анхаарна уу.
Онлайн системээр хүлээн авсан, шаардлага хангасан материалыг хянан шалгаж, “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл“-д танилцуулан, суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг шийдвэрлүүлнэ.
Холбоо барих утас: 11 325931, 85653968
Зөвлөх, Мэргэшсэн инженерүүдийн мэргэшлийн зэргийг сунгах тухай
Сургалт явуулах тухай
Эрхэм таныг профессорын семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ШУТИС, Эрчим хүчний сургууль болон БНСУ-ын өмнөд бүсийн их сургууль - аж үйлдвэрийн инноваци, технологи хөгжүүлэлтийн төвтэй хамтарсан семинарыг зохион байгуулах гэж байна.
Докторын зэрэг хамгаална