ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021”
ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Эрчим хүчний сургуулийн “Эрдмийн чуулган-2021” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 04 сарын 14-ний өдөр онлайнаар зохион байгуулагдлаа.
Хуралд нийт 19 илтгэл хэлэлцэгдсэнийг тус сургуулийн захирлын батласан шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн хэлэлцэж дараах гурван илтгэл шалгарлаа. Үүнд:
1-р байранд: ЦТС-ын ахлах багш, доктор (Ph.D) М.Ганхүлэг-ийн “Нано-органик BHJ архитектурт PCBM/P3HT идэвхит давхарга бүхий нарны эс боловсруулан гаргах, түүний үр дүнгийн судалгаа” сэдэвт илтгэл
2-р байранд: ЦИС-ын ахлах багш, доктор (Ph.D) Э.Энхсайхан, Фишов А.Г., Сердюков О.В. нарын “ТАРХМАЛ БАГА ЧАДЛЫН СИНХРОН ЭХ ҮҮСВЭРТЭЙ МИНИСҮЛЖЭЭНИЙ ГОРИМЫН БОЛОН АВААР ЭСЭРГҮҮЦЭХ АВТОМАТ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН ЗАРИМ ҮР ДҮН” сэдэвт илтгэл
3-р байранд: ДИС-ын ахлах багш, доктор (Ph.D) Б.Оюунсувд, Г.Мэндсайхан Д.Балдандорж, Х.Эрдэнэхуяг нарын “ЗУУХНЫ НЭМЭЛТ УСЫГ НАТРИ-ХЛОР ИОНЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛСАН ТУРШИЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН” сэдэвт илтгэл
Энэхүү хурлаас шалгарсан илтгэлүүд нь ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2021” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.
Судлаач багш нартаа дараагийн шатанд нь өндөр амжилт хүсье!
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)