ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021” ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ganbii

ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021”

ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Эрчим хүчний сургуулийн “Эрдмийн чуулган-2021” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 04 сарын 14-ний өдөр онлайнаар зохион байгуулагдлаа.

Хуралд нийт 19 илтгэл хэлэлцэгдсэнийг тус сургуулийн захирлын батласан шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн хэлэлцэж дараах гурван илтгэл шалгарлаа. Үүнд:

1-р байранд: ЦТС-ын ахлах багш, доктор (Ph.D) М.Ганхүлэг-ийн “Нано-органик BHJ архитектурт PCBM/P3HT идэвхит давхарга бүхий нарны эс боловсруулан гаргах, түүний үр дүнгийн судалгаа” сэдэвт илтгэл

2-р байранд: ЦИС-ын ахлах багш, доктор (Ph.D) Э.Энхсайхан, Фишов А.Г., Сердюков О.В. нарын “ТАРХМАЛ БАГА ЧАДЛЫН СИНХРОН ЭХ ҮҮСВЭРТЭЙ МИНИСҮЛЖЭЭНИЙ ГОРИМЫН БОЛОН АВААР ЭСЭРГҮҮЦЭХ АВТОМАТ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН ЗАРИМ ҮР ДҮН” сэдэвт илтгэл

3-р байранд:  ДИС-ын ахлах багш, доктор (Ph.D) Б.Оюунсувд, Г.Мэндсайхан Д.Балдандорж, Х.Эрдэнэхуяг нарын “ЗУУХНЫ НЭМЭЛТ УСЫГ НАТРИ-ХЛОР ИОНЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛСАН ТУРШИЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН” сэдэвт илтгэл

Энэхүү хурлаас шалгарсан илтгэлүүд нь ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2021” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.

 

Судлаач багш нартаа дараагийн шатанд нь өндөр амжилт хүсье!