Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хөрш БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч буй арга хэмжээ болно.
Иймд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад мэдэгдэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах болно.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
ШУТИС-ийн Захиргаа,
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-01-26
ШУТИС- ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ олимпиадын удирдамж
Шинжлэх Ухаан, Технологийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Women in STEM” хөтөлбөр өргөдөл хүлээн авч байна.
ШУТИС-Эрчим хүчний сургуулиас 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд зохион байгуулах сургалтын төлөвлөгөө
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, ҮНДЭСНИЙ ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ХОРОО, ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАНАР - СТАНДАРТ - ХЭМНЭЛТ” СЭДЭВТ ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ БОЛОН ГРИЙН ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ХХК ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЭРЧИМ ХҮЧ – 100” СЭДЭВТ ДОКТОР, МАГИСТР, БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ