ЭХС 2019-2020 оны хичээлийн жилийн Эчнээ ангийн бүртгэл явагдаж байна
ganbii

ЭХС 2019-2020 оны хичээлийн жилийн Эчнээ ангийн бүртгэл явагдаж байна

Эрчим хүчний сургууль 2019-2020 оны жилд Дулааны ба Цахилгааны инженерийн бакалаврын  эчнээ ангийн элсэгчдийг 2019 оны 09-р сарын 27-ыг хүртэл сургалтын албанд /2 байр 412 тоот/ бүртгэж байна.

Элсэгчид тавих шаардлага:

  • Дээд боловсролын болон техникчийн зэрэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Иргэний цахим үнэмлэх / эх хувь, хуулбар/
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Боловсролын дипломын эх хувь болон нотариатаар баталгаажуулсан хуулбар. (Гадаад улсад боловсрол эзэмшсэн бол дипломын албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх )
  • Төгссөн сургуулийн төгсөлтийн  тушаалын хуулбар (Дипломын мэдээлэл БСШУСЯ-ны дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн бүртгэлд ороогүй элсэгчийн хувьд)
  • Цээж зураг 2 хувь
  • Бүртгэлийн хураамж 10000төг