ЭХС 2019-2020 оны хичээлийн жилийн Оройн ангид бүртгэл явагдаж байна
ganbii

ЭХС 2019-2020 оны хичээлийн жилийн Оройн ангид бүртгэл явагдаж байна

Эрчим хүчний сургууль 2019-2020 оны жилд Дулааны ба Цахилгааны инженерийн бакалаврын  оройн ангийн элсэгчдийг 2019 оны 09-р сарын 15-ныг хүртэл сургалтын албанд /2 байр 412 тоот/ бүртгэж байна.

Элсэгчид тавих шаардлага:

  • Монгол улсын иргэн байх
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх
  • Элсэх мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх

Бүрдүүлэх материал:

  • Иргэний цахим үнэмлэхийг хуулбарын хамт
  • Боловсролын бичиг баримт эх хувь
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Цээж зураг 2 хувь
  • Элсэхийг хүссэн өргөдөл