Мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалт эхлэх гэж байна.
ganbii

Мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалт

явуулах тухай

 

         Эрчим хүчний салбарын тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт 2019 оны 02 дугаар сарын 18-нд эхлэх тул байгууллагаасаа сургалтанд хамруулах саналтай болон зэрэг шинээр авах, ахиулах, сунгах хугацаа нь болсон, журамд заагдсан шаардлагуудыг хангасан хүмүүсээ ирүүлж, сургалтанд хамруулна уу.

         Бүртгэл: 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 616 тоот өрөөнд явагдана.

         Үүнд:

  • Албан газрын суралцуулахыг хүссэн албан бичиг
  • Ажил байдлын тодорхойлт
  • Төсөв зохиосон төслүүдийн жагсаалт /баталгаажуулсан/
  • Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
  • Зураг /3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг файлаар/
  • Анхан шатны төсөвчний гэрчилгээний хуулбар болон сунгуулах гэж байгаа мэргэшсэн, тэргүүлэх төсөвчний гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн баримт /Сургалтын төлбөр 500000 төгрөг/ төлбөрийг Голомт банк дахь ЭХС-ийн 811 510 1743 тоот дансанд тушаана.
  • Холбоо барих утас: 99131650

Жич: Суралцахыг хүсэгч төсөвчний анхан шатны сургалтанд хамрагдсанаас хойш 3 жил болсон байх шаардлагатай. Шаардлага хангаагүй хүмүүсийг бүртгэхгүй.