“ДУЛААН ТЕХНИК-2018” олимпиадын удирдамж
ganbii

 “ДУЛААН ТЕХНИК-2018

олимпиадын удирдамж

Нэг. Зорилго

1.1 ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнууд нь “Дулаан техникийн онол”-ын суурь болон мэргэжлийн суурь ойлголтуудыг 1, 2, 3-р ангидаа үзэж, судлаж байгаа билээ. Суралцах хугацаанд бүрэлдэхүүн сургуулиудад заагдаж буй “ Дулаан техник”, “Дулаан техник, термодинамик”, “Дулаан тархалтын онол-1 ба 2”, “Техникийн термодинамик-1 ба 2”, “Термодинамик ба дулаан тархалтын онол -1 ба 2” хичээлүүдийн хүрээнд лекц, семинар, лабораторийн дадлагаар оюутны олж авсан мэдлэг, чадварыг бататгах, улирлын шалгалтанд амжилттай бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд олимпиадын гол зорилго оршино

Хоёр. Олимпиадыг зохион байгуулах журам

2.1 Энэ олимпиадыг жил бүр уламжлал болгон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд “ДУЛААН ТЕХНИК” нэртэйгээр ЭХС-ийн дулааны инженерийн салбараас зохион байгуулж ирсэн.

2.2 Энэхүү олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль МТС, ҮТС, ХШУС, ГУУС, ЭХС, ДТС-ийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 1, 2, 3-р ангийн нийт дээрх хичээлүүдийг үзэж судлаж буй оюутнууд хамрагдана.

2.3 Олимпиадыг 2018 оны 12-р сарын 01-ний өдөр ЭХС-ийн 421, 422 тоот өрөөнд 10 цагаас эхлүүлнэ. Олимпиадын үргэлжлэх хугацаа 120 минут байх бөгөөд дүнг 12-р сарын 03-ны өдөр ШУТИС-ийн болон ЭХС-ийн вэб, мэдээллийн самбарт байрлуулж, танилцуулна.

2.4 Олимпиадын бүртгэлийг албан ёсоор 2018 оны 11-р сарын 19-ноос 11-р сарын 27-ны өдрийг дуустал 2-р байрны 320, 420А, Т-402 тоот өрөөнд бүртгэж, мандат олгоно.

2.5 Олимпиад зохиогдох өдөр бүртгүүлсэн оюутнууд мандат, оюутны үнэмлэхтэйгээ ирж оролцох болно.

Гурав. Үнэлгээний журам

3.1 Олимпиадын материал нь эгэл хэсэг, асуудал шийдвэрлэх хэсэг, бодлогын хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй тест байх бөгөөд нийт оноо 100 оноо байна. Харгалзах оноонуудыг дараах байдлаар хуваасан болно. Үүнд:

Эгэл хэсэг20 оноо

Асуудал хэсэг30 оноо

Бодлогын хэсэг50 оноо

Дөрөв. Шагнал, урамшуулал

 

4.1 Олимпиадад тэргүүлж амжилт гаргасан оюутнуудыг 12-р сарын 05-ны өдөр 15 цагаас ЭХС-ийн Захирлын өрөөнд /2-619 тоот/ хүлээн авч шагналыг гардуулна.

4.2 Амжилт гаргасан оюутнуудын авсан оноогоор жагсааж, 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр хоёр, тусгай байр тав буюу нийт 10 оюутныг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно. Нийт шагналын сан 480.0  мянган төгрөг байна.

 

1-р байр- 100.0 мянган төгрөг

2-р байр /2 хүн/- 80.0 мянган төгрөг

3-р байр /2 хүн/- 60.0 мянган төгрөг

Тусгай байр /5 хүн/- 20.0 мянган төгрөг

Зохион байгуулах комисс

ЭХС-ийн захиргаа, Дулааны инженерийн салбар, ЭХСОЗ