“Үйлдвэрлэлийн автоматжуулалтанд програмчлагдах логик контроллёр (ПЛК) хэрэглэх” сэдэвт хоёрдахь шатны мэргэжил дээшлүүлэх сургалт
ganbii

Сургалтын зорилго:

     Цахилгаан системийн автоматжуулалт, реле хамгаалалт, үйлдвэрлэлийн болон технологийн процессын автоматжуулалтийн салбар дахь микропроцессор дээр суурилсан удирдлагын системийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Манай орны хувьд зах зээлийн нээлттэй нийгэмд шилжсэнээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, зээл тусламжийн бүхий л шугамаар сүүлийн үеийн тэргүүний технологи, төхөөрөмж өндөр хурдтайгаар нэвтэрч байна. Цахилгаан станцууд, дулаан цахилгааны шугам сүлжээ, хүнсний болон хөнгөн үйлдвэрүүд, эмнэлэг, мэдээллийн технологийн компаниуд зэрэг бүх салбаруудад микроконтроллёр дээр суурилсан удирдлага, хяналтын төхөөрөмжүүд, програмчлагдах логик контроллёрыг өргөнөөр хэрэглэх болов. Энэ байдлыг харгалзан үйлдвэр аж ахуйн газрууд, энэ чиглэлийн компаниуд, инженерүүдийн санал хүсэлтийн дагуу инженерүүдийн энэ талын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэ удаа хоёрдахь шатны сургалтыг зохион явуулж байна.

Сургалт явуулах байгууллага:

 

ШУТИС, ЭХС, Автоматжуулалтын туршилт, судалгааны төв

                Утас: 99171785, 99103529    

                e-mail: natsag@must.edu.mn, baterdene@must.edu.mn   automation@must.edu.mn,

 

 Сургалт бүртгэл:

                ШУТИС-ийн 2-р байрны 6 давхарт 616 тоот өрөөнд явагдана.

Сургалт явагдах хугацаа:

2018 оны   11  сарын 27-ны өдрөөс эхлэн ШУТИС, ЭХС-ийн хичээлийн 2-р байрын 518 болон 511 тоот өрөөнд 10 хоногийн хугацаатайгаар, нийт 54 цагийн хичээл үзнэ.

 

Сургалтын төлбөр:

                350 мянган төгрөг, Төлбөрийг: ШУТИС, Эрчим Хүчний Сургуулийн (Рег: 9087826)

                                                       ГОЛОМТ банкны 811 500 7022 дугаар дансанд шилжүүлж болно.

 

Курсийн сонсогчдод тавих шаардлага:

  • Реле хамгаалалт автоматик, хэмжих хянах багаж ба автоматик, үйлдвэрийн автоматик, электроник, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг инженер техникийн ажилтан.
  • Электроник, автоматикийн болон компьютерийн, програм хангамжийн тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. 
  • ШУТИС, ЭХС дээр өмнө нь хичээллэсэн “үйлдвэрлэлийн автоматжуулалтанд програмчлагдах логик контроллёр хэрэглэх” сэдэвт анхан шатны сургалтанд хамрагдсан байвал тохиромжтой.

 

Сургалтын хичээллэх хэлбэр:

Хичээлийг энэ чиглэлээр мэргэшсэн инженерүүд, эрдэмтэн багш нар явуулна. Хичээлийг лекц, дадлага (лабораторийн)  хэлбэрээр явуулна. Хичээлийн төгсгөлд суралцагсад бие даах төсөл ажил гүйцэтгэнэ.

Үзэх хичээлийн төлөвлөгөө

  1. Үйлдвэрлэлийн ба технологийн процессын автоматжуулалтын орчин үеийн чиг хандлага, арга хэлбэрүүд, тоон автомат удирдлагын иж бүрдэл, тоон автоматын арифметик ба логик үндэс, ПЛК-н системийг үйлдвэрлэлийн автоматжуулалтанд хэрэглэх /6 цаг/
  2. Үйлдвэрлэлийн автоматжуулалтанд дахь ПЛК-н хэрэглээ, Siemens S7-300 ПЛК-н програмчлал /12 цаг/
  3. Mitsubishi ПЛК-н програмчлал, HMI системтэй хослуулан ашиглах, ADC. DAC-н ашиглалт, дадлага ажлууд  /6 цаг/
  4. Хөдөлгүүрийн удирдлага, инвертерийн хэрэглээ, түүний програмчлал (Mitsubishi A800 серийн инвертер дээр) /8 цаг/
  5. PsoC 5 микроконтроллёрын систем, үйлдвэрлэлийн автоматжуулалтанд түүнийг хэрэглэх, ПЛК-той хослуулан хэрэглэх боломж /4 цаг/
  6. Хялбаршуулсан мехатроникс систем, пневматик системийн туршилтын систем, дадлага ажил /8 цаг/
  7. Програмчлагдах логик контроллёр, микроконтроллёр хөгжүүлэлтийн төсөл ажил /6 цаг/
  8. Үйлдвэрлэлийн ба технологийн автоматжуулалтын талаар ярилцлага хийх, сонсогчдоос бие даах ажлын тайлан хамгаалуулах /4 цаг/

Энэ сургалтанд  Японы Mitsubishi Electric ба Matsushita Electric Works, Германы Siemens S7-300 серийн ПЛК-ууд, HMI төхөөрөмж, ADC, DAC модулиуд, Mitsubishi A800 серийн инвертер, Festech компанийн хялбаршуулсан мехатроник систем, пневматик туршилтын систем, PsoC 5 микроконтроллёрын системийн сургалтын иж бүрдэл төхөөрөмжүүдийг ашиглана. Сургалтанд хамрагдахыг хүссэн хүмүүс дээрх хаягаар албан ёсоор мэдэгдэж бүртгүүлнэ үү.