“ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ”-ийн Улсын V олимпиад зохион байгуулах тухай
ШУТИС-ийн 60 жилийн ойг угтан цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, сургалтын чанарыг сайжруулах, багш, оюутны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн Улсын V олимпиадыг 2018 оны 05-р сарын 04, 05-ны өдрүүдэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль дээр зохион байгуулагдахаар боллоо.
Цахилгаан хангамж мэргэжлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежийн оюутнууд оролцоно. Олимпиадад сургууль бүрээс 3 хүртэл баг оролцох ба нэг баг 3 оюутнаас бүрдэнэ.
Олимпиадад оролцох багийн мэдүүлгийг 2018 оны 04-р сарын 06-ны дотор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн 2-р байрны 615 тоот (Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженерийн салбар) болон baigali_must@yahoo.com хаягаар хүлээн авна.
Олимпиадтай холбоотой санал хүсэлтээ 99008514, 99133239, 99139110, 99085196 утсаар болон bsergelen@must.edu.mn, angarsh@yahoo.com и-мэйл хаягаар ирүүлэх боломжтой.
Олимпиад зохион байгуулах журам, удирдамжийг www.pes.edu.mn вэб хуудсанд оруулна.
Зөвлөх, Мэргэшсэн инженерүүдийн мэргэшлийн зэргийг сунгах тухай
Сургалт явуулах тухай
Эрхэм таныг профессорын семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ШУТИС, Эрчим хүчний сургууль болон БНСУ-ын өмнөд бүсийн их сургууль - аж үйлдвэрийн инноваци, технологи хөгжүүлэлтийн төвтэй хамтарсан семинарыг зохион байгуулах гэж байна.
Докторын зэрэг хамгаална