Олон улсын Реле хамгаалалт автоматикийн олимпиадад амжилттай оролцсон

ЭХС-ийн оюутнуудад шагнал гардуулах ёслол боллоо

     2021 оны 12-р сарын 17-ны өдөр ОХУ-ын Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн зохион байгуулсан “Эрчим хүчний системийн реле хамгаалалт, автоматик”-ийн олон улсын интернет олимпиадад амжилттай зохион байгуулагдлаа.

     Тус олимпиадад реле хамгаалалт автоматжуулалтын мэргэжлийн инженер бэлтгэдэг 26 их дээд сургуулийн 9 багийн 103 оюутан оролцож мэдлэг, ур чадвараа сорилоо.

     Эцсийн дүн гарахад багийн дүнгээр I байрыг Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн баг (ОХУ), II байрыг Ивановын техникийн улсын их сургууль (ИГЭУ им. В.И.Ленина)-ийн баг (ОХУ), III байрыг Монгол улсын ШУТИС-ийн баг тус тус эзэллээ.

     Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиадад ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн Цахилгаан техникийн салбарын “Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжил”-ийн ангийн оюутнууд 2019 онд анх удаа урилгаар оролцож  IV байр эзэлж байсан бол энэ удаагийн олимпиадад амжилтаа ахиулж багийн нийлбэр дүнгээр III байр эзэллээ.

     Олимпиадад Л.Номин (ЦСА-3), Ц.Төмөрбаатар (ЦСА-3), Б.Өсөхбаяр (ЦСА-3), Т.Гантуяа (ЦСА-4), Н.Хурбаяр (ЦСА-4), О.Мөнхжин (ЦСА-4) гэсэн 6 оюутны бүрэлдэхүүнтэй баг оролцож “ШИЛДЭГ БОДОЛТ”-ын шагналыг Л.Номин (ЦСА-3), Т.Гантуяа (ЦСА-4) нар хүртлээ. Олимпиадын комиссоос ШУТИС-ийн багт III байрын диплом, шилдэг бодолтын батламж, багийн гишүүн бүрд батламж ирүүлснийг 2021 оны 12-р сарын 28-ны өдөр ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурал дээр ШУТИС-ийн захирал Б.Очирбатад гардуулж баяр хүргэлээ.

   

     Мөн зохион байгуулагч Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн ректороос ШУТИС-ийн захирал Б.Очирбатад талархалын захидал ирүүлснийг ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ гардуулж өглөө.

Энэхүү ОУ-ын олимпиадын оролцооны өндөр үзүүлэлт нь ЦСА мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын чанар, лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, багш, оюутнуудын ур чадварыг илтгэн харуулж байна.

Олимпиадад оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, эзэмшсэн мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг инженерүүд болохыг ерөөе.

Оюутнуудаа амжилттай сайн бэлтгэж оролцуулсан ЭХС-ийн ЦТС-ын багш нартаа болон хамтран ажиллагч байгууллагууд болох “Монхорус” ХХК, “RP&A” ХХК, ивээн тэтгэгч байгууллага “Биндэгноров” ХХК, “РЗА” ХХК-ийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.

 

ШУТИС, ЭХС, Цахилгаан техникийн салбар

 

МЭДЭГДЭЛ: ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдын анхааралд

Нийтэлсэн: 2020-01-28 00:00:00

Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт явагдах гэж байна.

Нийтэлсэн: 2019-10-17 00:00:00

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019-10-29 00:00:00

Монхорус интернэшнл ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Эрчим хүчний салбарын залуу боловсон хүчинг дэмжин амжилттай суралцаж буй шилдэг оюутан залууст жил бүр уламжлал болгон олгодог тэтгэлгийн 2021-2022 оны хөтөлбөрийг зарлаж байна.

Нийтэлсэн: 2021-09-09 00:00:00

Оюу Толгой ХХК-ийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Нийтэлсэн: 2018-09-23 00:00:00

Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ.

Нийтэлсэн: 2018-09-25 00:00:00

“Үйлдвэрлэлийн автоматжуулалтанд програмчлагдах логик контроллёр (ПЛК) хэрэглэх” сэдэвт хоёрдахь шатны мэргэжил дээшлүүлэх сургалт

Нийтэлсэн: 2018-10-28 00:00:00

Мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалт эхлэх гэж байна.

Нийтэлсэн: 2019-02-10 00:00:00

ЭХС 2019-2020 оны хичээлийн жилийн Оройн ангид бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2019-09-06 00:00:00

ЭХС 2019-2020 оны хичээлийн жилийн Эчнээ ангийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн: 2019-09-23 00:00:00

Эчнээ сургалтанд элсэлт авна

Нийтэлсэн: 2018-09-12 00:00:00

ИЭК-Монгол ХХК-ийн нэрэмжит "ОЮУТАНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" 2019-2020

Нийтэлсэн: 2019-09-03 00:00:00

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН ОНОЛ-ПРАКТИКИЙН XIII ДАХЬ УДААГИЙН СЕМИНАРЫН УДИРДАМЖ

Нийтэлсэн: 2018-09-09 00:00:00

ШУТИС төгсөгчдийн анхааралд

Нийтэлсэн: 2018-05-13 00:00:00

“ДУЛААН ТЕХНИК-2018” олимпиадын удирдамж

Нийтэлсэн: 2018-11-15 00:00:00

“ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ”-ийн Улсын V олимпиад зохион байгуулах тухай

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

Эрчим Хүчний Сургуулийн доктор, магистр, бакалавр оюутнуудын “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ-ОЮУТНЫ ОРОЛЦОО” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын зар

Нийтэлсэн: 2019-02-24 00:00:00

"Эрчим хүчний салбарын хөгжил, шинэ техник технологи, эрчим хүчний хэмнэлт" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын илтгэлийн уралдааны удирдамж

Нийтэлсэн: 2018-03-21 00:00:00

“Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нийтэлсэн: 2018-03-05 00:00:00

Уралын холбооны их сургуулийн доктор (Ph.D) , профессор Аронсон Константин Эрленович лекц уншина.

Нийтэлсэн: 2018-02-26 00:00:00

Эрчим хүчний салбарын тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт эхлэх гэж байна.

Нийтэлсэн: 2018-02-20 00:00:00

МЭИ-сургуулийн магистр, докторын ангид элсэхийг хүсэгчидэд

Нийтэлсэн: 2018-02-19 00:00:00

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийтэлсэн: 2017-12-25 00:00:00

Ахмад багшаар лекц уншуулах тухай

Нийтэлсэн: 2017-11-20 00:00:00

"Био анагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөний удирдлагын систем" сэдэвт сетминарт хүрэлцэн ирэхийг урья.

Нийтэлсэн: 2017-10-26 00:00:00

"БНЧУ-ын их дээд сургуульд суралцах гадаад оюутны чех хэлний бэлтгэлийн тухай" сэдэвт лекц тавигдах гэж байна.

Нийтэлсэн: 2017-10-09 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.