Цахилгаан хангамж мэргэжил Олон улсын магадлан итгэмжлэл ASIIN e.V. болон Европын EUR-ACE байгууллагуудаар бакалавр, магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ сунгууллаа
battumur

    Цахилгааны инженерийн салбарын Цахилгаан хангамж мэргэжлийн бакалавр, магистрын хөтөлбөрийн ОУ-ын магадлан итгэмжлэл ASIIN e.V. болон Европын EUR-ACE магадлан итгэмжлэлийг сунгах үйл ажиллагаа 2023 оны 11 сард болсон бөгөөд үүний үр дүнд магадлан итгэмжлэлээ 2026 он хүртэл амжилттайгаар сунгууллаа. Үүнд:

  1. ASIIN-Accreditation certificate- Degree programme “Electrical power supply”-Bachelor of Engineering
  2. ASIIN-Accreditation certificate- Degree programme “Electrical power supply”-Master of Engineering
  3. EUR-ACE European Accreditation of Engineering Programmes- “Electrical power supply”- Bachelor of Engineering
  4. EUR-ACE European Accreditation of Engineering Programmes- “Electrical power supply”- Master of Engineering

 

 

   Цахилгаан хангамж хөтөлбөрийг магадлан итгэмжилсний үр дүнд бакалавр, магистрын зэргийн төгсөгчид АНУ, Япон, БНХАУ, Солонгос, ОХУ, Герман, Чех, Австрали гэх мэт дэлхийн олон орны их дээд сургуулиудад Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүлээн зөвшөөрөгдсөн дипломтойгоор үргэлжлүүлэн сурах болон мэргэжлээрээ ажиллах боломжтой болж байгаа юм.

   Цахилгаан хангамж хөтөлбөрийн олон улсад магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг 2013 оноос хойш док (Ph.D), проф Б.Сэргэлэн удирдан ажиллаж, тасралтгүй хийж байгаа ба үүний үр дүнд лабораторийн баазууд сайжирч, ном, сурах бичиг, гарын авлагууд Олон улсын стандартын дагуу ихээр хэвлэгдэн, оюутнуудын сургалтын хөтөлбөрийн бүх хичээлүүдэд ашиглагдаж байна. Түүнчлэн бакалавр, магистрын хөтөлбөрийн боловсон хүчинг гадаад, дотоодын их дээд сургуулиудад урт, богино хугацаанд мэргэжил болон зэрэг цол ахиулан бэлтгэсний үр дүнд өнөөдөр эдгээр хөтөлбөрүүд англи хэл дээр явагдах боломжтой болж байна.

Цахилгаан хангамж бакалаврын хөтөлбөрийн 2024 оны ШУТИС-ын шилдэг төгсөгч Т.Төрбат нь цаашид өөрийн мэргэжлээ дээшлүүлж АНУ-д суралцахаар болж байна.

   Энэхүү магадлан итгэмжлэлийг сунгуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн баг бүрэлдэхүүн болох ЦИС-ын эрхлэгч Ш.Гантөмөр, ЦИС-ын профессор Б.Сэргэлэн, ГХС-АХС-ын эрхлэгч Ч.Золзаяа, ЦИС-ын дэд профессор Б.Бат-Ундрал, ЦИС-ын ахлах багш С.Мөнхжаргал, А.Эрдэнэ, ЦИС-ын багш Ц.Эрдэнэтуяа, Э.Байгаль, Б.Номуулин нарын амжилттай ажилссаны үр дүнд “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрүүдийг тус тус 2019-2026 он хүртэл амжилттай сунгуулаа.

  

   Олон улсын магадлан итгэмжлэлийг авах үйл ажиллагаанд ШУТИС-ийн захиргаа, ЭХС-ийн захиргаа, ЦИС-ын бүх эрдэмтэн багш, судлаач, оюутнууддаа тусламж дэмжлэг үзүүлж ажилласанд гүн талархал илэрхийлье.