Олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN e.V. байгууллагын шинжээч Prof. Dr. Shutt 2023 оны 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд Эрчим хүчний сургууль дээр ажиллалаа. Шинжээч нь Цахилгааны инженерийн салбарын Цахилгаан хангамж мэргэжлийн бакалавр, магистрын хөтөлбөрийн ОУ-ын магадлан итгэмжлэл ASIIN e.V. болон Европын EUR-ACE магадлан итгэмжлэлийг сунгах үйл ажиллагааны хүрээнд Эрчим хүчний сургуулийн нийт 14 лаборатори болон бусад сургалтын орчин, нөхцөлийг шалгаж, тус сургуулийн удирдлага, профессор, багш, оюутан, ажилтнуудтай уулзалт хийж ажиллалаа.
Мөн түүнчлэн Prof. Dr. Shutt нь ЭХС-ийн профессор, багш, оюутнуудад зориулж “New Power Electronic Based Equipment for the Future Power Grid” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж нээлттэй семинар зохион байгууллаа.
Энэхүү Цахилгаан хангамж мэргэжлийг магадлан итгэмжлүүлэх ажлыг гүйцэтгэсэн ЦИС-ын эрхлэгч док (PhD), дэд проф Ш.Гантөмөр, док (PhD), профессор Б.Сэргэлэн нараар ахлуулсан багт болон үйл ажиллагааг дэмжин оролцсон ШУТИС-ийн удирдлага, ЭХС-ийн удирдлага, захирлын зөвлөл, сургалт, чанарын алба, профессорууд, эрдэмтэн багш нар, сургалтын мастер, сургалтын албаны ажилчдадаа хамтран ажилласанд гүнээ талархал илэрхийлж, цаашдын сургалт, эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)