ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ “МЭИ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
battumur

   Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын 25-р хуралдааны хүрээнд 2023 оны 10-р сарын 19-нд Боловсролын хамтын ажиллагааны дэд комиссын 16-р хуралдаан боллоо. Тус хуралдаанд ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга доктор, дэд проф Ж.Арслан, ОХУ-ын ҮСИС “МЭИ”-ийн гадаад харилцаа хариуцсан проректор Тарасов Александр Евгеньевич нар үг хэлж хоёр сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хойшид төлөвлөж буй ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Тус хуралдааны төгсгөлд ШУТИС, МЭИ сургуулиуд хамтран “МЭИ-ийн зорилтот сургалтын төв”-ийг ШУТИС-ЭХС-ийг түшиглэн байгуулахаар тохиролцож санамж бичиг байгуулах саналаа Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Энэ тохиролцооны хүрээнд 10 сарын 23-нд ОХУ-ын шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэд сайд Могилевский Константин Ильич ШУТИС-д айлчлан захирал профессор Т.Намнантай уулзалт хийж дээрх төв байгуулах асуудлыг эцэслэн тохиролцож Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын 25-р хуралдааны төгсгөлд Төрийн ордонд ШУТИС-ийн захирал Т.Намнан, ОХУ-ын ҮСИС “МЭИ”-ийн гадаад харилцаа хариуцсан проректор Тарасов Александр Евгеньевич нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэд сайд Могилевский Константин Ильич, ШУТИС-ийн захирал Т.Намнан нарын албан ёсны уулзалт

ОХУ-ын шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэд сайд Могилевский Константин Ильич, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар ШУТИС-д багшилж буй МЭИ-гийн төгсөгчдийн хамт

  

Төрийн ордонд Төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурав