Эрчим хүчний яам болон Эрчим хүчний сургуулиас эрхлэн явуулдаг Мэргэшсэн инженерийн сургалтад суралцаж буй инженерүүдэд сүүлийн үеийн дулаан, цахилгааны эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, туршлага солилцуулах зорилготой “Танилцах аялал” –ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн сургалтад хамрагдаж буй Дулааны 33, Цахилгааны 32 нийт 65 инженерүүдэд Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангаж буй гол эх үүсвэр болсон 348 МВт-ын дулааны хүчин чадалтай “Амгалан дулааны станц” ХХК болон төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг “Клин Энержи” ХХК-ийн Салхитын салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах аяллыг 2023 оны 10-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ASIIN.E.V БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЭЭЧ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАЛАА
ШУТИС, Эрчим хүчний сургууль БНСУ-ын Аж үйлдвэр – их сургуулийн инновац хөгжүүлэлтийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дулааны инженерийн салбар нэгэн шинэ лабораторийн төхөөрөмжтэй болов
ШУТИС – Эрчим Хүчний Сургууль” Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбар мэргэжил сурталчилах ажлыг зохион байгууллаа.
ШУТИС-ЭХС-ийн Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын СЭХ-ний ангийн 3,4-р курсын оюутнууд Сэргээгдэх эрчим хүчний станцуудтай танилцлаа.