Монгол- Шведийн хамтын нийгэмлэгийн мэргэжлийн сэтгэл зүйч Доктор (PhD) А.Малайка Эрчим Хүчний Сургуулийн профессор багш, ажилтан нартай чөлөөт ярилцлага, сургалт хийлээ.
Уг сургалт нь хамт олны уур амьсгалыг сайжруулах, өөрийгөө танин мэдэх зорилготойгоос гадна GEN-Z буюу шинэ үеийнхний онцлогийг мэдрэх, их сургуулийн багшийн ёс зүйн харилцаанд анхаарах зэрэг асуудал дээр үндэслэн БИ-гээс БИД болох нь сэдэвтэйгээр нийт багш ажилчдын 60% ирцтэйгээр оролцлоо.
Сургалтаар оролцогчдын онцлог, чадамж давуу болон сул тал зэргийг тодорхойлж чөлөөтэй ярилцсан сонирхолтой үр өгөөжтэй сургалт болж өнгөрлөө. Мөн цаашлаад Эрчим хүчний сургуулийн багш нартай хамтран ажилласан тохиолдолд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр болов.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)