ДУЛААН ТЕХНИК-2022 Олимпиадын шагнал гардуулалт
battumur

  Эрчим хүчний сургуулийн Дулааны инжнерийн салбараас зохион байгуулдаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын инженерийн ангиудад судалдаг Дулаан техник, термодинамик, Дулааны хүчний төхөөрөмж, Дулаан тархалтын онол, Техникийн термодинамик хичээлүүдийн хүрээнд оюутнуудын судалсан онолын мэдлэг, чадварыг сорьдог “ДУЛААН ТЕХНИК” олимпиад уламжлал ёсоор 10 дахь жилдээ 2 үе шаттайгаар явагдаж өнгөрлөө.

     Тус олимпиадын 2-р шатанд шалгаран оролцсон нийт 50 оюутнаас өөрийн мэдлэг, чадвараар шалгарч бусдыгаа манлайлан эхний 10 байранд орсон оюутнуудад Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Дулааны инженерийн салбарын эрхлэгч А.Түмэнбаяр, Энергетик клубын тэргүүн Х.Ангараг-Од нар шагналыг гардуулж, баяр хүргэв.

 

 

 

  

 

   Цаашдаа сургуулийн захиргааны зүгээс нийт оюутнуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон ажлуудыг оюутнуудынхаа санаачлага, оролцоотойгоор дэмжин ажиллах саналаа  илэрхийллээ.