Оюутан залуусын мэдлэг боловсрол, зохион бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “ЦАГААН ЗУРААС ДАГАГЧ АВТОМАТ РОБОТ” –ын тэмцээнийг ЭХС-ийн “ЭРЧИМ КЛУБ” –ээс 2022 оны 11 сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд ЭХС-ийн “Цахилгаан, Электроник”, “Цахилгаан системийн автоматжуулалт”, “Цахилгаан хангамж” мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдсан бөгөөд нийт 11 багийн тамирчид оролцов.
Тэмцээнийг ЭХС-ийн ЦТС-ийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Б.Бат-Эрдэнэ нээж, оролцсон баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр “Перфект Солюшн Энд Инженеринг” ХХК –ийн захирал Г.Нямсүрэн, ЭХС-ийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Б.Нямбаяр, ЭХС-ийн ахлах багш, доктор (Ph.D), профессор М.Ганхүлэг, магистр Д.Өлзийноров, магистр Э.Батцэцэг нар ажиллалаа.
Тойрог замын төрөлд:
1-р байр ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 1-р курсын оюутан О.Батсуурь, Д.Билгүүн
2-р байр ЭХС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн 3-р курсын оюутан М.Цагаанбаяр
3-р байр ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 3-р курсын оюутан Н.Энхбаатар
Шулуун замын төрөлд:
1-р байр ЭХС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн 2-р курсын оюутан Б.Дашням
2-р байр ЭХС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн 3-р курсын оюутан М.Цагаанбаяр
3-р байр ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 3-р курсын оюутан Н.Энхбаатар
“Загварлаг робот” төрөлд ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 4-р курсын оюутан А.Отгонбаяр, В.Бямба-Очир
“Найдвартай ажиллагаатай робот”-оор ЭХС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн 1-р курсын оюутан Б.Мөнхтуяа, М.Уянга нарын роботууд тус тус байр эзлэв.
Ерөнхий ивээн тэтгэгч “Перфект Солюшн Энд Инженеринг” ХХК -ийн хамт олонд талархал илэрхийлье.
Амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт
хүсэн ерөөе!
ЭХС-ИЙН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАРЫН
ЦАХИЛГААН ЭЛЕКТРОНИК МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР
“ЭРЧИМ КЛУБ”
2022.11.08
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)