Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнийн санаачлагаар салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хамтран хэрэгжүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдээ чадавхжуулж судалгаа шинжилгээний ажлуудаараа салбарынхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнгөнхөлөгт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б. Бат-Эрдэнэ нар 2022 оны 3-р сарын 31-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэ үеэр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнгөнхөлөгт хэлсэн үгэндээ Эрчим хүчний сургуультайгаа бид хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид судалгаанд тулгуурласан оновчтой, үр өгөөжтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг системүүд, тэдгээрийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хэрэглэх арга аргачлалыг зааж сургах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтарсан тооцоо судалгаа хийх талаар онцгой анхаарч ажиллах нь чухал хэмээн онцлов.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт сургалтын төв байгуулах, үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх , багшлах боловсон хүчнийг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, ур чадварыг нэмэгдүүлэх болон эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, хурал, хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулах, эрчим хүчний дэвшилтэт технологиудыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх, компанийн өмнө тулгамдаж буй техник технологийн үйл ажиллагаатай холбоотой хүндрэлтэй асуудлуудыг судлан, шийдвэрлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Сургалтын төв байгуулах ажил дээр хоёр талаас ажлын хэсэг гаран зарим зүйлсийг газар дээр нь ярилцаж шийдвэрлэв.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)