Эрчим хүчний барилга, угсралтын “МЭЗ” ХХК-тай хамтран ажиллах
санамж бичиг байгууллаа
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнийн санаачлагаар эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэлтгэхийн зэрэгцээ, сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хамтран хэрэгжүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдээ чадавхжуулж судалгаа шинжилгээний ажлуудаараа салбарынхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах зорилгоор салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Эрчим хүчний барилга угсралтын “МЭЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нар 2022 оны 3-р сарын 17-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Дулааны инженерийн салбарын ЭНЕРГЕТИК клубээр дамжуулан 3 оюутны тэтгэлэг олгох, Үйлдвэрлэлийн цалинтай дадлага хийлгэх, багш нарын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, инженер техникийн ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлүүдээр хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэ үеэр “МЭЗ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганбаатар хэлсэн үгэндээ Монгол улсын Эрчим хүчний салбарын үнэт зүйл, хөдөлгөгч хүч инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, хөгжүүлэх, үндэс суурь болсон ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, эрдэмтэн багш нартайгаа бид хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид судалгаанд тулгуурласан оновчтой, үр өгөөжтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлэх, төгсөн гарч буй боловсон хүчний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, тэдний онолын мэдлэгийг үйлдвэрлэлд бататгах дадлагыг илүүтэй олгох, ДЦС, ДС-ын үндсэн тоноглол болсон зуухны эд ангид хийх засвар үйлчилгээний талаарх практик мэдлэгийг зааж сургах, мэргэжлийг сурталчлан таниулах, өөрийн инженер техникийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх болон чадавхжуулах болон сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтарсан тооцоо судалгаа хийх зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллах нь чухал билээ.
“МЭЗ” ХХК нь салбарын хувийн хэвшлийн байгууллагуудаа түүчээлэн салбарын хүний нөөцийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд идэвх санаачилга гарган, мэргэжлийн сургуультайгаа хамтран ажиллах санамж бичиг байгуулж, анхдагчийн нэг болж буйд сургуулийн удирдлагуудын зүгээс талархал илэрхийллээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Дулааны инженерийн салбарын ДЦС, ҮХДХ, ДПА мэргэжлээр суралцаж буй оюутнуудаас 3 оюутантай төгсөөд компанид ажиллах зорилготойгоор тэтгэлэг олгох, үйлдвэрлэлийн дадлагыг цалинтай хийлгэх ажлуудыг эхлүүлэхээр тохиролцож, тэтгэлэг олгох журам, үйлдвэрлэлийн цалинтай дадлага хийх удирдамж боловсруулан батлах үйл явц хийгдэж байна.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)