“ЭРЧИМ ХҮЧ – 100” СЭДЭВТ МАГИСТР, БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ganbii

“ЭРЧИМ ХҮЧ – 100” сэдэвт магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

     Эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан Эрчим Хүчний Сургууль болон Грийн Энержи Интернэйшнл ХХК хамтран зохион байгуулж буй  “ЭРЧИМ ХҮЧ – 100” сэдэвт доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал тус сургуулийн захирлын батласан удирдамжийн дагуу 2022 оны 3-р сарын 18-ны өдөр 8-601 тоот өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд бакалаврын 12 өгүүлэл, магистрын 17 өгүүлэл хэлэлцүүлхээр материалаа ирүүлсэн. Үүнээс шагналт байранд шалгарсан байдлыг дараах хүснэгтээр харуулж байна.

Илтгэгч

Удирдагч

Илтгэлийн нэр

Салбар

Бакалаврын шатанд шалгарсан илтгэлүүд

1

Э.Хатанбат,

Б.Билгүүнбат,

Б.Золжаргал

Магистр багшЦ.Чингэс

Өндөр хүчдэлийн дүүжинт тусгаарлагч дээрх потенциалын тархалтын хэмжилт ба тооцоолол

ЦИС

2

 

А.Мөнх-Оргил

Магистр багш Ч.Ангараг

Дөрвөн омни дугуйтай роботын явалтыг удирдах аргачлал

ЦТС

3

Б.Түвшинжаргал, А.Гантогтох нарын оюутнууд

Доктор (PhD) Э.Мөнхтуяа

Гидропоникийн автомамтжуулсан системийн цахилгааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэх судалгаа

ДИС

Магистрын шатанд шалгарсан илтгэлүүд

1

Ж.Төгөлдөр

Доктор (PhD), дэд профессор Бя.Бат-Эрдэнэ, Ахлах багш Н.Жигжидсүрэн

Цахилгаан эрчим хүчний параметрүүдийн боловсруулалтын алгоритмыг stm32f4-discovery ашиглан туршилтын аргаар судлах

ЦТС

2

Э.Мөнх-Эрдэнэ, Б.Биндэръяа

Доктор (PhD), дэд профессор

Бя.Бат-Эрдэнэ

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай автомат роботын системийн судалгаа, удирдлагын системийн хөгжүүлэлт

ЦТС

3

Э.Чанцалдулам

Доктор (PhD), дэд профессор

Д.Цэрэндолгор

Дулааны шугамын алдагдал, дулаалгын чанарын судалгаа

ДИС

 

 

 

Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн багш, оюутнууд  та бүгд идэвх зүтгэлтэй оролцсоныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм. Та бүгдийн эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.