ЦТС-ын багш Б.Түвшинбаяр Японы Кюүшүгийн Технологийн Их Сургуульд докторын зэрэг хамгааллаа
Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийн хүрээнд тус сургуулийн Цахилгаан Техникийн Салбарын багш Б.Түвшинбаяр Япон улсын Кюүшүгийн Технологийн Их Сургууль (Kyutech)-д “Development of a Novel Wideband UHF Sensor with High Noise Resistance Ability for High Voltage Insulation Diagnosis” сэдвээр Профессор Shinya OHTSUKA багшийн удирдлага дор 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр докторын зэрэг хамгааллаа.
Б.Түвшинбаяр нь суралцах хугацаандаа олон улсын сэтгүүлд 2 өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2, үндэсний хэмжээний хуралд 8 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд 2020 онд “Excellent Student Award of the IEEE Fukuoka Section”, “Best Paper Presentation Award” шагналуудыг тус тус хүртсэн.
Б.Түвшинбаярдаа баяр хүргэн цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС, Эрчим Хүчний Сургууль
2022.02.22
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)