ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЭРЧИМ КЛУБ” ЦАГААН ЗУРААС ДАГАГЧ АВТОМАТ РОБОТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Оюутан залуусын мэдлэг боловсрол, зохион бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “ЦАГААН ЗУРААС ДАГАГЧ АВТОМАТ РОБОТ” –ын тэмцээнийг ЭХС-ийн “ЭРЧИМ КЛУБ” –ээс 2021 оны 11 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд ЭХС-ийн “Цахилгаан, Электроник”, “Цахилгаан системийн автомажуулалт”, “Цахилгаан хангамж” мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдсан бөгөөд нийт 17 багийн тамирчид оролцов.
Тэмцээнийг ЭХС-ийн ЦТС-ийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Б.Нямбаяр нээж, оролцсон баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр “НАРТ ИМПЕКС” ХХК –ийн ерөнхий захирал Ц.Батзул, ЭХС-ийн ахлах багш, доктор (Ph.D), профессор М.Ганхүлэг, магистр Д.Өлзийноров, магистр Ч.Ангараг нар ажиллалаа.
Үүнээс: 1-р байр ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн
3-р курсын оюутан Г.Мөнх-Оргил
2-р байр ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн
4-р курсын оюутан М.Ариунсайхан, А.Өлзийбаяр
3-р байр ЭХС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн
2-р курсын оюутан А.Чинзориг, Л.Эрхэс
“ЗАГВАРЛАГ РОБОТ” төрөлд ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 4-р курсын оюутан У.Дэлгэрдалай, Д.Цэрэнтогтох
“НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААТАЙ РОБОТ”-оор ЭХС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 3-р курсын оюутан Л.Батдорж нарын роботууд тус тус байр эзлэв.
Ерөнхий ивээн тэтгэгч “НАР ИМПЕКС” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт
хүсэн ерөөе!
ЭХС-ИЙН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАРЫН
ЦАХИЛГААН ЭЛЕКТРОНИК МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР
2021.11.20
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)