“Цахилгаан хангамж клуб”- ын оюутнууд Япон хэлний болон Инженерийн дизайн клубуудын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
Эрчим Хүчний Сургууль дээр сайн дурын Япон хэлний болон Инженерийн дизайн клубуудыг “Цахилгаан хангамж”-ийн оюутнууд 2021 оны 9 сарын 15-ны өдрөөс эхлүүллээ.
Жил бүр Цахилгаан инженерийн салбарын эрхлэгч Доктор, Профессор Б.Сэргэлэнгийн удирдлага дор “Цахилгаан хангамж клуб” хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил Япон хэл, Инженерийн дизайн гэсэн 2 клубууд амжилттай ажиллаж эхэллээ.
Япон хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэнд энэхүү клуб нээлттэй бөгөөд Япон хэлийг үсэгнээс нь эхлэн заах ба N5 түвшний дүрэм, ханзны сургалтыг зохион байгуулах юм. Одоогийн байдлаар сургалтанд “Цахилгаан хангамж”, “Цахилгаан систем” , “График дизайн”, “Барилга архитектур”-ын ангийн оюутнууд хамрагдаж байна.
Сургалт:
Дэлгэрэнгүй мэдээллийг Цахилгаан инженерийн салбарын эрхлэгч Доктор, Профессор Б.Сэргэлэн +97699008514, Япон хэлний клубын лидер сургалт явуулах багш, ЦХ-IV ангийн оюутан Б.Тэнгистэй холбогдож авна уу. Утас: +97688774103
Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” хөтөлбөрийн зохион байгуулдаг “Инженерийн дизайн” клуб нь 2021-2022 оны хичээлийн жилд дараах 4-н чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Үүнд:
2. Ухаалаг гэрийн автоматжуулал Аж үйлдвэрийн IV хувьсгалын дараагийн нэг үе шат бол автоматжуулалт. Тэр дундаа албан байгууллага, орон сууцны бүхий л ажиллаж буй системүүдийг автоматжуулахад чиглэж байна. Үүнийг хийсвэр орчинд загварчлахад Cisco Packet Tracer программыг ашиглах болно. Үүний хажуугаар барилгын дотоод цахилгаан сүлжээ, мэдээллийн систем дамжих шугам болон гэр ахцйн цахилгаан төхөөрөмжүүдийг хэрхэн эрчим хүчний бага зарцуулалттайгаар өндөр бүтээмжтэй ухаалаг ажиллуулах талаас нь судалж турших болно.
3. 3D хэвлэлийн загварчлал – Уг технологи нь мөн л ирээдүй хэмээн нэрлэгдэж байна. PLA хайлмал утсыг ашиглан өөрийн зурж загварчилсан нарийн деталь бүхий ямар ч эд ангийг 0.5мм-ийн нарийвчлалтайгаар хэвлэх боломжтой. Мөн дан ганц эд анги үйлдвэрлэлд ч бус Марс гараг дээр барилга барихад, ухаалаг гэрийн технологид хоол хэвлэж үйлдвэрлэх гэх мэт маш олон салбар хүрээнд энэ техонологи ашиглагдсаар, хөгжүүлэгдсээр байна. Дизайны үйл ажиллагааны хүрээнд хийж буй төслийн хүрээнд шаардлагатай эд ангиудын ажлын зургийг AutoCAD болон Solidworks software дээр гаргасны дараагаар принтерээр хэвлэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг Цахилгаан инженерийн салбарын эрхлэгч Доктор, Профессор Б.Сэргэлэн +97699008514, Инженерийн дизайн клубын лидер сургалт явуулах багш, ЦХ-IV ангийн оюутан Б.Сандуйтай холбогдож авна уу. Утас: +97686910730
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)