ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Юнител компанитай эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
2021.09.29
ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Юнител компанитай эрдэм шинжилгээ, ахисан түвшний сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан талуудын хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслол 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд Юнител компанийн Мэдээллийн технологийн газрын захирал О.Тулга, байгууллага хариуцсан менежер Э.Мөнхсүх, хүний нөөцийн менежер Б.Азжаргал, ШУТИС-н Эрчим хүчний сургуулийн захирал, доктор профессор Ч.Мангалжалав, Инженерийн ахисан түвшний салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэрэндолгор, Инженерийн ахисан түвшний салбарын дэд профессор, доктор, дэд профессор Бя.Бат-Эрдэнэ нар оролцож хамтран ажиллах гэрээг үзэглэв.
Гэрээний зорилго нь эрчим хүчний дэвшилтэт технологиудыг мэдээлэл холбооны салбарт нэвтрүүлэх, судалгаан дээр суурилсан үндэсний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжих, компани ба их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ахисан түвшний салбарын оюутнууд бодитой төслүүд дээр ажиллаж цаг үетэйгээ нийцсэн туршлага солилцох, мэргэжлийн дадлага хийх, орчин нөхцөлөөр хангахад чиглэгдэх юм.
Талууд хамтын ажиллагааны үр дүнгээ жил бүрийн төгсгөлд хэлэлцэж, дараа дараагийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж байх юм.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)