Эрчим Хүчний Сургуулийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө
ЭХС-ийн 60 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулагдсан бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал тус сургуулийн захирлын батласан удирдамжаар зарлагдаж, хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлын эхний шатны шалгаруулалтыг 2021 оны 3-р сарын 26-27-ны өдрүүдэд салбар тус бүр онлайнаар зохион байгуулсан ба эхний шатнаас салбар бүрээс шалгарсан бакалавр, магистр, доктор оюутны илтгэлүүд сүүлийн шатанд оролцох боломжтой болсон юм.
Хурлын сүүлийн шатны шалгаруулалт 2021 оны 3-р сарын 30-ны өдөр 10:00 цагт эхэлсэн. Сүүлийн шатны хурал мөн онлайнаар дараах 4 хэсэгт хуваагдан явагдлаа. Үүнд:
ЭХС-ийн бакалавр, магистр, доктор оюутны ЭШБХ-ын 4 хэсэгт байр эзэлсэн байдлыг үзүүлвэл:
1-р хэсэг. Бакалавр оюутны ЭШХ
I байр: ЦС-III ангийн оюутан А.Сүхбат, М.Ганбаяр нарын “Хөдөө орон нутгийн 35 кВ-ын түгээх сүлжээний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх” сэдэвт илтгэл. Удирдагч: Доктор (Ph.D) Э.Энхсайхан
II байр: ЦСА-IV ангийн оюутан Ө.Батдаваа “Үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтыг виртуал хэлбэрээр гүйцэтгэх боломжийн судалгаа, түүний давуу тал” сэдэвт илтгэл. Удирдагч: Доктор (Ph.D) Б.Билгүүн
III байр: ЦСА-IV ангийн оюутан Х.Хэрлэнзориг “QR код дээр суурилсан хөдөлгөөнт роботын байршил тогтоох аргачлал” сэдэвт илтгэл. Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Бя.Бат-Эрдэнэ
2-р хэсэг. Магистр оюутны ЭШХ
I байр: ЦС хөтөлбөрийн магистрант С.Тулгач “Тархмал бага чадлын “Ухаахудаг” цахилгаан станцын динамик тогтворжилтыг дээшлүүлэх” сэдэвт илтгэл. Удирдагч: Доктор (Ph.D) Э.Энхсайхан
II байр: ДЦС хөтөлбөрийн магистрант М.Мөнхгэрэл “Ухаа худагийн цахилгаан станцын НХ-35/3,82-450 зуухны циклоны ажиллагааны судалгааны үр дүн” сэдэвт илтгэл.
Удирдагч: Доктор (Ph.D) Д.Чимэдсүрэн, Доктор (Ph.D) Д.Даваацэрэн
III байр: ЦЭ хөтөлбөрийн магистрант Б.Сүхбат, Н.Билэгсайхан нарын “LORA технологийг ашигласан галт тэрэгний чиглэлийн өгөгдлийг радио дохио ашиглан дамжуулах систем” сэдэвт илтгэл.
Удирдагч: Доктор (Ph.D) Б.Нямбаяр
3-р хэсэг. Доктор оюутны ЭШХ
I байр: ЦСА мэргэжлийн докторант Ө.Баярмаа “Монгол улсын 110 КВ-ийн ЦДАШ-ын өнөөгийн байдал, гэмтлийн байрлал тодорхойлох хоёр талын аргын тооцооны үр дүнд дам шинжилгээ хийх” сэдэвт илтгэл.
Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Ж.Арслан
II байр: ЭТТА мэргэжлийн докторант О.Ялалт “Эмнэлгийн ажилтнуудын ионжуулагч цацрагийн хамгаалалтын судалгаа” сэдэвт илтгэл. Удирдагч: Доктор (Ph.D) Д.Пүрэвдаш
III байр: ЦСА мэргэжлийн докторант Э.Должинсүрэн нарын “Цахилгаан сүлжээний реле хамгаалалт, автоматикуудын өнөөгийн байдал, үйл ажиллагааны харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл.
Удирдагч: Доктор, профессор Ч.Нацагдорж
4-р хэсэг. Оюутны бүтээлийн шалгаруулалт
ЦЭ-ийн мэргэжлийн оюутан Б.Сүхбат, Н.Билэгсайхан нарын “LORA технологийг ашигласан галт тэрэгний чиглэлийн өгөгдлийг радио дохиогоор дамжуулах систем” нэрт бүтээлээр оролцсон бөгөөд уг бүтээлийг доктор (Ph.D) Б.Нямбаяр багш удирдсан.
Энэ удаагийн оюутны ЭШХ нь зохион байгуулалттай, багш нар идэвх зүтгэл сайтай байж өндөрлөлөө.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)