“ШУТИС-ийн Багш ажилтны ёс зүйн дүрэм” -тэй
танилцах 15 хоногийн аян боллоо
ШУТИС-ийн Багш, ажилтан, удирдах ажилтаны үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, хүлээх хариуцлага, эдлэх эрх чөлөө, эзлэх байр суурийн харилцан уялдаа холбоог таниулах зорилготой “ШУТИС-ийн Багш ажилтны ёс зүйн дүрэм” –тэй танилцах 15 хоногийн аян 2020 оны 10-н сарын 15-аас 2020 оны 10 сарын 30-ны өдрүүдэд боллоо. Ингэж ёс зүйн дүрэмтэй танилцсанаар өдөр тутам ёс зүйн дүрмийг баримтлан багш оюутантай, удирдах ажилтантай, удирдах ажилтан нь багш болон ажилтантай ёс зүйтэй харьцах, ажлын байран дээр биеэ зөв боловсон авч явах ёс зүйд суралцах бөгөөд хэрвээ багш, ажилтан, удирдах ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулдаг болохыг ойлгож танилцлаа. Багш ажилтаны ёс зүйн дүрэмтэй танилцах аян жил болгон уламжлал болгон зохион байгуулагдах юм.
Багш ажилтаны ёс зүйн аяны хүрээнд :
гэсэн агуулгын хүрээнд сургуулийн бүх багш, ажилтан нар ШУТИС-ийн ёс зүйн дүрэмтэй танилцсан бөгөөд ШУТИС-ийн багш ажилтаны ёс зүйн дүрэмд оруулах өөрчлөлтийн саналаа өглөө.
ЭХС-ийн Багш ажилтаны ёс зүйн хороо, БХБ
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)