Цахилгааны инженерийн салбар Цахим диплом хамгаалалт амжилттай зохион байгууллаа.
ШУТИС-ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын бакалаврын Цахилгаан хангамж хөтөлбөр, Цахилгааны инженер хөтөлбөр/ Цахилгаан систем/, Эрчим хүчний менежмент, Магистрын Цахилгаан цахилгаан хангамж, Цахилгаан систем хөтөлбөрүүдийн төгсөлтийн диплом хамгаалалтууд 2020 оны 12 сарын 24-өөс 2021 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл амжилттай зохион байгуулагдлаа.
2020-2021 оны намрын улиралд Бакалавр Цахилгаан хангамж хөтөлбөрөөр 25 оюутан, Цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрөөр 9 оюутан, Цахилгаан систем мэргэжлээр 33 оюутан, Эрчим Хүчний Меэежмент мэргэжлээр 1 оюутан амжилттай дипломоо хамгаалж төгслөө. Магистрын зэргийн сургалтаар Цахилгаан хангамж хөтөлбөрөөр 11 оюутан, Цахилгаан систем хөтөлбөрөөр 4 оюутан амжилттай диплом хамгаалж төгслөө.
Нийт төгсөгч нартаа цаашдын эрдэм судлал, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)