ИЭК-Монгол ХХК сургалтын танхимын үйл ажиллагаатай ШУТИС-ЭХС-ийн Цахилгаан хангамж хөтөлбөрийн оюутнууд танилцлаа.
2020 оны 09 сарын 28-ны өдөр ИЭК-Монгол ХХК –ын хамт олон манай оюутнуудад сургалтын бааз болгон ашиглах боломжтой шинээр байгуулсан сургалтын танхим, тоолуурын лаборатори, самбар угсралтын өрөөнүүдтэй танилцлаа.
ИЭК Компанийн захирал Б.Отгондорж Цахилгаан хангамж хөтөлбөрийн 60 гаруй оюутнуудад өөрийн компанийн бүтээгдэхүүний каталогийг бэлэглэлээ.
Хамтран ажилласан ИЭК-Монгол ХХК-ий хамт олон болон биднийг хүлээн авсан Ерөнхий инженер Н.Баттөгс, Борлуулалтын ахлах менежер Ч.Энхжаргал, Сургалтын инженер Г.Саруул нартаа Талархал илэрхийлж ажил үйлс нь улам өсөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэн Та бүгдийн маань санасан хүсэл болгон сэтгэлчлэн бүтэх болтугай!
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)