ШУТИС-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЦАХИЛГААН ХАНГАМЖ” МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД ОЛОН УЛСАД БОЛОН ЕВРОПОД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
Монголд Улсад анх удаа 2013 онд ХБНГУ-ын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага ASIIN болон Европын холбооны улсуудын EUR-ACE инженерийн боловсрол олгох магадлан итгэмжлэх байгууллагууд нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан инженерийн салбарын “Цахилгаан хангамж” инженерийн мэргэжлийн бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг олон улсын болон европын сургалтын чанарын стандарт шаардлагуудыг хангасан тул 7 жилээр олон улсад магадлан итгэмжилсэн юм.
Тус магадлан итгэмжлэлийг сунгах зорилгоор ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, нөгөө талаас Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагууд 2020 оны зургадугаар сараас эхлэн цахимаар цаг тухайд нь тайлангаас гадна шаардлагатай бүхий л нэмэлт ажлуудыг бэлтгэн илгээж эхэлсэн юм..
Энэ удаагийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа “КОВИД-19” цар тахлын үеийн хөл хорионы улмаас өнгөрсөн наймдугаар сард Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагын (ASIIN) Аудитын шинжээчдийн багийн ажиллагаа цахимаар явагдсан нь санхүү, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргасан төдийгүй цаг хугацааг оновчтой ашиглаж идэвхтэй, амжилттай явуулсан давуу талуудтай байлаа.
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчид болон хөтөлбөрийн багш нар нь Англи, Герман зэрэг Европын холбооны 27 улсаас гадна Турк, Албани, Косова, Серби, Монтенегро зэрэг 11 улсын ижил төрлийн их сургуульд суралцсанаар дүйцэгдэж байгаа тул тухайн улс оронд мэргэжлийн дагуу ажиллах, ур чадвараа дээшлүүлэх, ахисан түвшинд дэвшин суралцах, судалгааны ажил хийх зэрэг боломжууд нээгдэж байна.
Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (ASIIN) болон Европын холбооны улсуудын инженерийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх (EUR-ACE) байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
Энэхүү “Цахилгаан хангамж” инженерийн мэргэжлийн бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг амжилттай магадлан итгэмжлүүлсэн ЭХС-ийн Цахилгаан Инженерийн Салбарын хамт олон болон бусад хамтран ажилласан бүх эрдэмтэн багш нар, оюутнууд, төгсөгчид, ажил олгогч нартaa баяр хүргэж ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)