ШУТИС-ИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭХС-ИЙН НЭРЭМЖИТ “ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАДЫН ДҮН
ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулсан ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн нээлттэй олимпиад 2 шаттайгаар амжилттай явагдан 2018-05-11-нд дүнгээ гаргалаа. 2-р шатанд ШУТИС-ийн салбар сургуулиудаас шалгарсан нэр бүхий оюутнуудаас гадна, цахилгааны бус мэргэжлийн ангид ”Цахилгаан техникийн үндэс” хичээлийг судалж буй МУИС, ХААИС, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль (ТДС), Үндэсний Техникийн Их Сургууль (ҮТИС), “Их засаг” Олон Улсын Их Сургууль (ОУИС), Герман Монголын Хамтарсан Технологийн Их Сургууль (GMIT), Техник Технологийн Их Сургууль (IET)-ийн нийт 90 оюутан хамрагдан оролцлоо. Дараах нэр бүхий оюутнууд уран бодолт, мэдлэг чадвараараа 1, 2, 3-р байр болон тусгай байранд шалгарлаа.
Цахилгаан техникийн салбарын доктор, профессор Ч.Нацагдорж үг хэлж нээснээр олимпиадын үйл ажиллагаа эхлэв.
Олимпиадын үйл ажиллагаа дууссаны дараа удирдсан багш нар болон оюутнууд дурсгалын зураг татуулав.
Шагнал гардуулахад ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, цахилгаан техникийн салбарын доктор, профессор Ч.Нацагдорж болон салбарын бусад профессор, багш нар оролцлоо.
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ЭХС-ийн захиргаа, ЦТС-ын профессор, багш нар, МУИС, ХААИС, “Шинэ Монгол” ТДС, Үндэсний Техникийн Их Сургууль (ҮТИС), “Их засаг” Олон Улсын Их Сургууль (ОУИС), Герман Монголын Хамтарсан Технологийн Их Сургууль (GMIT), Техник Технологийн Их Сургууль (IET)-ийн багш нарт талархал илэрхийлье.
Олимпиадад оролцсон болон амжилт гаргасан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ
ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАР
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)