“Electrical Engineering & -2019” нээлттэй семинар
“Electrical Engineering & -2019” нээлттэй семинарыг “” тооны өдрийн баярыг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээ, Инновацийн Газар, ЭХС-ийн Цахилгааны Инженерийн Салбар хамтран багшлах боловсон хүчин, ажил олгогчид, төгсөгчид, оюутнуудад зориулан амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт SIEMENS, ABB, Монхорус Интернэйшнл ХХК, Эндлесс Энержи ХХК компаниуд Ухаалаг эрчим хүчинд зориулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийнхээ танилцуулгыг хийж, “Reliance-SCADA Ухаалаг хяналт, удирдлагын систем” сэдвээр ЦИС-ын эрхлэгч, док (Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн, “Цахилгаан техникийн онол ба Эйнштейн” (π,φ,e) сэдвээр МУ-ын гавьяат багш, док (Ph.D), профессор Х.Сүхбаатар, “Биомасс ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх арга зам” сэдвээр ЦИС-ын ахлах багш, магистр А.Эрдэнэ, “Салхины эрчим хүчний хөгжил” сэдвээр ЦИС-ын дэд профессор, док (Ph.D) Ч.Улам-Оргил нар тус тус сонирхолтой илтгэлүүдийг тавьсан.
Тус нээлттэй семинарт Эрчим Хүчний Сургуулийн багш нар, оюутнууд, Эрчим Хүчний Салбарын ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, УЦТС ХХК, ИНЕГ, УБТЗ зэрэг бусад компаниуд идэвхтэй оролцлоо.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)