Японы их, дээд сургуулийн профессорууд Эрчим хүчний сургууль
дээр ажиллаа
Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд ШУТИС-ийн “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн багийнхан Японы их, дээд сургуулийн профессоруудыг зочин профессороор урьж хамтарсан сургалт, судалгааны ажил хийж гүйцэтгэдэг билээ.
Энэ жил зочин профессороор Рюүкюүгийн их сургуулийн профессор, Доктор (Ph.D) Eiji Kaneko болон Ашикакагийн Их Сургуулийн профессор, Доктор (Ph.D) Tsutomu Dei нар “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” сэдэвт 14 хоногийн сургалтыг 2018.08.11-08.24 хооронд амжилттай зохион явууллаа. Энэхүү сургалтаар Эрчим хүчний сургуулийн залуу багш нар болон ИТДБ төслийн хүрээнд магистр, докторын сургалтанд хамрагдах судлаач нарт зориулан профессор, Доктор (Ph.D) Eiji Kaneko EMTP программын талаар сургалтыг заасан бол Доктор (Ph.D) Tsutomu Dei сэргээгдэх эрчим хүчний төлөвлөлт ба тооцооны аргачлал үүсгүүрийн HOMER программын сургалтуудыг тус тус зохион явуулсан.
Энэхүү сургалтуудыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Инженер технологийн дээд боловсрол төслийн хамт олон болон ЭХС-ийн захирал профессор, Доктор (Ph.D) Ч.Мангалжалав нарт гүн талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: ЦИС-ын эрхлэгч, төслийн багийн ахлагч, дэд профессор, Доктор (Ph.D) Б.Сэргэлэн
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ТАЛАРХАЛ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.10)