“ABU РОБОКОН-2017” ҮНДЭСНИЙ РОБОТЫН ТЭМЦЭЭНД ШУТИС-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЭРЧИМ-I” БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ “ДЭД “ БАЙРАНД ШАЛГАРЛАА.
ganbii

“ABU РОБОКОН-2017”  ҮНДЭСНИЙ РОБОТЫН ТЭМЦЭЭНД ШУТИС-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН “ЭРЧИМ-I” БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ “ДЭД “ БАЙРАНД ШАЛГАРЛАА.

Оюутан залуусын мэдлэг боловсрол, зохион бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ABU-РОБОКОН-2017”  ҮНДЭСНИЙ РОБОТЫН тэмцээн 2017.05.30-ны өдөр “МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ”-нд амжилттай явагдаж өндөрлөв.

 

Тус тэмцээнд электроник, автомажуулалтын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиуд болох  МУИС Хэрэглээний Шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, ШУТИС Эрчим Хүчний Сургууль, ШУТИС  Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, ХААИС           Инженер Технологийн сургууль, Говьсүмбэр аймгийн Политехникийн коллеж, Үндэсний Техникийн дээд сургууль, Техник Технологийн дээд сургуулийн харъяа Монгол Коосэн коллеж гэсэн 8-н сургуулийн нийт 12 баг А, Б зоонд хуваагдаж  робокон тэмцээний дүрмийн дагуу мэдлэг, ур чадвараа уралдуулан шударгаар өрсөлдөв.

  

Үүнээс МУИС Хэрэглээний Шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль “ТЭРГҮҮН” байранд орж Үндэсний аварга болсон бөгөөд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “ЦАХИЛГААН ЭЛЕКТРОК” мэргэжлийн ангийн оюутан Мөнхдэмбэрэл ахлагчтай “ЭРЧИМ-I” баг “ДЭД” байр эзлэж  өмнөх жилийн амжилтаа ахиулсан ба Б.Ууганбат ахлагчтай “ЭРЧИМ-II” багийн робот шигшээ тоглолтонд үлдэж нийлбэр оноогоор 4-р байр эзэллээ.

 

Удирдсан: ЭХС-ийн ЦТС-ийн Доктор (Ph.D),ахлах багш          Б.Нямбаяр

                                                            Магистр багш            Б.Батбаяр

                                                             Магистр багш           Д.Өлзийноров

                                                            Сургалтын мастер     Э.Батцэцэг

Амжилттай оролцсон удирдагч багш нар болон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт  өндөр амжилт хүсэн ерөөе!